solongonews
Гадаадын хөрөнгө оруулалттай банкны хүрээг өргөжүүлнэ
2017-12-14 16:54
Энэ сарын 13-нд Хятадын банкны хяналт удирдлагын зөвлөлийн мэдээлснээр, банкны салбарын хөрөнгө оруулалт нь зах зээлийн орчныг сайжруулж, Хятадын банк санхүүгийн зах зээлийн хөгжилд гадаадын хөрөнгө оролцохыг дэмжинэ.

 Худалдааны  зориулалттай гадаадын банкны хэлбэрийн хүрээг өргөжүүлж, гадаадын хөрөнгө  оруулалттай банкны үйл ажиллагааны орон зайг тэлж, гадаадын хөрөнгө оруулалттай  банкны юанийн ажил төрлийн хүлээх хугацааг цуцална. Гадаадын банкны салбар  байгууллага засгийн газрын зээлийн ажил эрхлэхийг дэмжиж, юанийн хадгаламжийн  шаардлагыг улам чөлөөтэй болгон, гадаадын хөрөнгө оруулалттай банкны банк  санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Мөн хяналт удирдлагын  дүрмийг сайжруулж, гадаадын банкны салбар байгууллагын хөрөнгө мөнгөний  удирдлагын шаардлага, хяналт удирдлагын шалгалтын арга хэлбэрт өөрчлөлт хийнэ  гэжээ. 
 
Хятадын банкны хяналт удирдлагын зөвлөлийн албаны  хүний танилцуулснаар, энэ оны 11-р сарын сүүлчийн байдлаар, Хятад улсад гадаадын  хөрөнгө оруулалттай 210 банк санхүүгийн байгууллага, гадаадын банкны 123  салбар байгууллагаас гадна мөн  банкны хуулийн этгээдийн 100 гаруй байгууллагад  гадаад хөрөнгийн оролцоо байна  гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл