solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Урсула Фон дер Ляйенд баяр хүргэв
2019-07-22 15:24
Ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 18-нд Урсула Фон дер Ляйенд цахилгаан илгээж, Европын комиссын даргаар сонгогдсонд баяр хүргэлээ.

         Ли Кэчян ерөнхий сайд:

- Өдгөө Хятад, Европын харилцаа эрч хүчтэй, салбар бүрийн хэлэлцээр, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна. Хятадын Засгийн газар Европын холбоотой байгуулсан харилцаагаа хүндэтгэн, Европын комиссын байр суурь, үүрэг оролцоог хүндэтгэх болно. Хятад улс Европын интеграчиллын үйл явцыг эрс хэлбэрэлтгүй баримтлан, Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, Хятад, Европын хамтын ажиллагааны үр дүнг хоёр талын ард иргэдэд илүү өгөөжтэй болгохыг хүсч байна гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл