solongonews
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулж байна
2022-04-20 17:27
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулж байна.

 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-нд хэлэхдээ "Хятад улс олон сорилтыг үр дүнтэй даван туулж, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг бий болгон, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нэн олон эерэг эрч хүчийг оруулж чадахыг баримт нотолж байна" гэв.

Ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч асуухдаа 04-р сарын 18-нд Хятадын Үндэсний статистикийн газар 2022 оны эхний улирлын Хятадын эдийн засгийн гүйцэтгэлийг зарлаж, ДНБ-ий өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсжээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг "салхины сөрөг өсөлт" гэж үнэлж байх мөртөө олон үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс давсан байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ?

Ван Вэньбинь танилцуулахдаа "Хятадын Үндэсний статистикийн газар 18-ны өдөр 2022 оны эхний улирлын үндэсний эдийн засгийн үзүүлэлтийг нийтэлж, Хятадын үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж байгааг харуулан, гол макро үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд хэвээр байж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой, эдийн засаг ерөнхийдөө тогтвортой эхлэлтэй байна" гэв.

 Тэрээр хэлэхдээ "Эхний улиралд Хятадын үндэсний эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн нь дэлхий нийт хямралтай үед биелүүлсэн өсөлт, цар тахлын нөхцөлд эдийн засаг, нийгмийн хөгжлийн нөлөөлөх хэмжээг хамгийн бага хэмжээнд хүргэх үед биелүүлсэн өсөлт мөртөө тогтвортой ажил эрхлэлт, тогтвортой үнэ, олон улсын төлбөр тооцооны тогтвортой байдлын өсөлт болох юм".

Тэрээр мөн "Эхний улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсөж, гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.6 хувиар өссөнийг тэмдэглэх нь зүйтэй. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулан, дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээхэд эерэгээр нөлөөлснийг онцоллоо. Тэрээр бас, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэл үзүүлэх санал өгсөн байна. Хятад дахь Германы худалдааны танхим болон Хятад дахь Америкийн худалдааны танхимын сүүлийн үеийн тайланд дурдсанаар, Германы хөрөнгө оруулалттай компаниудын 71 хувь, АНУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын 60 хувь нь Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эхний улиралд Хятадын өндөр технологийн аж үйлдвэрт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар нэмэгдэж, өндөр технологийн үйлчилгээний салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт бараг 60 хувиар нэмэгджээ. Энэ бол гадаадын бизнес эрхлэгчдийн “Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байна” гэсэн итгэл үнэмшлийн бүрэн илрэл болох юм" гэлээ.

Мөн "Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн системтэй, асар том зах зээлийн орон зайтай, шинэчлэл, нээлттэй байдлаас их хэмжээний ногдол ашиг хүртдэг, эдийн засгийн засаглалын хүчирхэг чадавхтай гэдгийг баримтууд нотолж байна. Энэ нь олон сорилтыг үр дүнтэй даван туулж чадах мөртөө тогтвортой, эрүүл эдийн засгийн хөгжилд хүрч, дэлхийн эдийн засгийг сэргээхэд эерэг эрч хүч оруулах болно" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл