solongonews
Сансрын станц хэрэгжүүлэх шатандаа орлоо
2021-01-04 08:33
Хятадын нисгэгчтэй сансрын төслийн ерөнхий зохион бүтээгч Жөү Жяньпин танилцуулж хэлэхдээ:

Хятад улс сансрын станцын үндсэн бүхээгийг энэ хавар Хайнань мужийн Вэньчан хотод Чан Жэн 5B-Y2 пуужингаар хөөргөнө. Одоогийн байдлаар үндсэн бүхээг нь туршилтын бүх ажлыг үндсэндээ дуусгаад, сансрын нисгэгчдийн баг сонгогдож, үүрэгт ажлын сургалт явагдаж байна.

Жөү Жяньпин хэлэхдээ, сансрын станцын үндсэн бүхээгийг энэ оны хавраас хөөргөх бөгөөд дараа нь тойрог замд холбогдох гол технологийг баталгаажуулах зорилгоор Тяньжөү-2 ачааны хөлөг, Шэньжөү-12 нисгэгчтэй сансрын хөлгийг хөөргөнө. Бид Хятадын олон жилийн турш үргэлжилсэн тойрог замд нислэг үйлдэх анхны сансрын станцыг байгуулж, өргөн цар хүрээтэй сансрын шинжлэх ухааны судалгаа хийх болно. Энэ бол шинжлэх ухааны эрэл хайгуулын тэргүүн эгнээнд байгаа, сансрын технологийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Нислэгийн төлөвлөгөөний дагуу сансрын станцын бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд Чан Жэн 5B-гийн анхны нислэгийг амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Ирээдүйд үндсэн бүхээг, туршилтын хоёр бүхээг, ачааны 4 хөлөг, нисгэгчтэй 4 хөлөг зэрэг 11 удаагийн хөөрөлтийг нийнэ. Үүнд технологийн баталгаажуулалтын гол үе шатанд үндсэн бүхээгийн хөөргөлт зэрэг 6 удаагийн нислэгийн үүргийг зохион байгуулна.

Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл