Ганьсүгийн дунд бага сургуулиуд хичээллэж эхэллээ
2023-12-26 09:15
Ганьсүгийн дунд бага сургуулиуд хичээллэж эхэллээ

Ганьсү мужийн Жи Шы Шань сяний дунд бага сургуулиуд өдөр тутмын үйл ажиллгаагаа 12-р сарын 25-ны өдөр ээлж дараалалтай сэргээж, бага дунд ангийн сурагчид майханд хичээллэх 152 түр сургуульд хичээллэж эхлэв. Нүүлгэн байршуулсан түр цэгүүдэд 1136 багш хичээл заах юм. 25-ны өглөөний 8 цаг 30 минутад Да Хэ Жя суурингийн нүүлгэн байршуулсан түр сургууль болох майхны өмнө бага сургуулийн 41 сурагч, 10 багш төрийн далбаа мандуулах ёслол зохиожээ. Бусад ангиуд ч мөн тус тусын байрлалд төрийн далбаа мандуулах ёслол үйлдсэн байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ТӨВ ТЕЛЕВИЗ
Дэлгэрэнгүй үзэх
