solongonews
Бүс нутгийн аялал жуучлалыг бүхэлд нь дэмжинэ
2017-02-21 09:20
Дархан Муумянган холбоот хошуу: Бүс нутгийн аялал жуучлалыг бүхэлд нь дэмжинэ.

Хаврын уур орсны 7 дахь өдөр буюу 2 дугаар сарын 9-ний өдөр бид Дархан Муумянган холбоот хошууны Шармөрөн сууринд хүрэхэд агаарын хэм -23 хүрч, хаврын урь орсон шинж огтхон ч байхгүй байлаа.

 Дархан Муумянган холбоот хошууны бүс нутгийн аялал жуучлалыг бүхэлд нь хөгжүүлэх төлөвлөгөөний тойм зураг

Шармөрөн суурингийн өмнө хэсэгт байрлах “Хувилгаан Бүргэд” аялал жуучлалын төвийн цанын бааз хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дархан Муумянган холбоот хошууны анхны цанын бааз хэмээгдэх энэхүү цанын баазыг “Хувилгаан Бүргэд” аялал жуучлалын төвийн захирал Ү Хунбинь 2015 онд үүсгэн байгуулсан бол Дархан Муумянган холбоот хошууны дөрвөн улирлын аялал жуучлал болон бүх бүс нутгийн хэмжээний аялал жуучлалыг хөгжүүлэх явц дахь бэлгэ тэмдэг болохуйц төсөл болжээ.

Мөс цас бол Дархан Муумянган холбоот хошууны, тэрчлэн Өвөр Монголын өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх баялаг юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын аялал жуучлалын салбарынхан улиралд баригдаж байсан хэлбэрээ өөрчлөн, “аялал жуучлал+”, “+аялал жуучлал” стратеги бодлогыг хэрэгжүүлэн, дөрвөн улирлын аялал жуучлал, өргөн хэмжээний аялал жуучлалыг хөгжүүлэх нь Өвөр Монголын Нам засаг, ард түмний хамтын үзэл баримтлал болжээ. Энэ тухай Дархан Муумянган холбоот хошууны Аялал жуучлалын товчооны орлогч дарга Баатар хэлэхдээ:

- ӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлаас заан гаргасан аялал жуучлалын үйлсийн зорилго нь бүс нутгийн өргөн хэмжээн дэх аялал жуучлалыг хөгжүүлэх улсын зэрэглэлийн үлгэр шишээ орон болгохоор хүчин зүтгэж байгаа манай хошуунд асар өргөн алтан боломжийг олгосон билээ хэмээн олзуурхлаа.

2015 онд Дархан Муумянган холбоот хошуу бүс нутгийн өргөн хэмжээн дэх аялал жуучлалыг хөгжүүлсэн улсын зэрэглэлийн үлгэр шишээ орон болсон бол өнгөрсөн жил уг төслийн дагуу 5.64 сая юанийн хөрөнгө оруулж, амралтын баазын ариун цэврийн асуудал, машины зогсоол, самбар илэрхийлэл зэрэг дэд бүтцийг бүх талаар бүрдүүлсэн бөгөөд шинэ технологи мэргэжлийг ашиглаж, аялал жуулчлалын дата төв байгуулан, жуулчдад хүргэхэд бэлэн болгосон байна. Энэ тухай Баатар гуай:

- Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг манай хошуу үндсэндээ биелүүлж чадсан хэмээн бахархан ярилаа.

Үд дундын нарнаар хүйтний эрч хэвээрээ л байв. Ингэхэд “Хувилгаан Бүргэд” аялал жуучлалын төвд харин морь унахаар ирсэн жуулчин хэдээр нэмэгдсэн байлаа. Энэхүү төв нь Шармөрөн суурингийн Хар-Ус багийн Бүлээнгол хэмээх газарт харьяалагдаж, Хөххотоос 65 километрийн алсад оршдог бөгөөд 106 га газар бүхий талбайтай, 1000 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, хоол хүнс, худалдаа наймаа, амарч зугаалах гээд бүгдийг хамарсан “Хөдөө орон нутгийн 5 одтой зочид буудал” билээ. 2002 онд хоёрхон монгол гэртэй эхлүүлсэн бол одоо жил тутамд 1000 мянган жуулчин хүлээн авах болсон тухайгаа Ү Хунбинь:

- ӨЗО болон хошуу сумны аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлого болон удирдлага дэмжлэгийн ач тус хэмээн дүгнэн ярьсан юм.

Дархан Муумянган холбоот хошуу аялал жуучлалыг бүх бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх тухай “Дархан Муумянган холбоот хошууны бүх бүс нутгийн хэмжээний аялал жуучлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г найруулж, хошууны 12 сумын нөхцөл байдлыг үндэслэн, адил бус төлөвлөгөө тогтоож, нэг тойрог, таван зурвас аялал жуулчлалын зам шугамыг гаргасан байна.

Бүх бүс нутгийн хэмжээний аялал жуулчлалыг хөгжүүлэх үлгэр жишээ орныг бүтээн байгуулах ажлыг удирдах дүрэм дээд стандарттай байдаг. Аялал жуулчлалын дата төвийн бүтээн байгуулалт гэхэд л нарийн горимтой. Дархан Муумянган холбоот хошуу дата төвийн бүтээн байгуулалтад 6 сая юанийн хөрөнгө оруулсан байв. Жуулчид эндээс “интернэт сүлжээ + аялал жуучлал”, “интернэт сүлжээ + тал нутгийн өвөрмөц борлуулалт” зэрэг ойлголтыг утгаар нь мэдэрдэг. Жишээ нь уг төвийн хананд байрлуулсан Мандал боомтын зургийн доорх хоёр QR кодыг уншуулахад л Мандал боомтын танилцуулгыг харж болно. Эдгээр амжилт нь Дархан Муумянган холбоот хошууны аялал жуулчлалын салбарын хөгжлийн түвшинг хүмүүст харуулж болох юм.

Зөв оновчтой төрийн бодлого итгэл зоригийг хөвчилнө. Баатар хэлэхдээ:

- Дөрвөн улирлын аялал жуучлал, бүх бүс нутгийн хэмжээний аялал жуучлалын тухай ӨЗО-ны төрийн бодлого нь бидний урмыг тэтгэж, эрч хүчийг дайчиллаа гэсэн юм. Шинэ жилд дата төвөө ашиглалтад оруулна, 6 сая юаниар санхүүжүүлж 12 сум сууринд 300 аялал жуучлалын төв байгуулна гэх мэтээр Дархан Муумянган холбоот хошууны аялал жуучлалын төлөвлөгөө эрчимтэй үргэлжилсээр.

Зуны улирлын аялал жуучлалын цаг саатахаас завдаж Ү Хунбинь эртний маягийн улаа өртөө байгуулан, тэмээ худалдан авч, “цайны зам”-ын аяныг дуурайлгасан аялал жуучлалын арга хэмжээг зохион байгуулж, жилийн эцэст цанын баазаа өргөтгөн байгуулна хэмээн 2017 оны төлөвлөгөөгөө гаргасан байлаа.

Үдэш болоход Дархан Муумянган холбоот хошууны өвлийн улирлын аялал жуучлалын чухал нөөц хэмээгдсэн хүйтний эрч чангарсаар л байв. 

Зохиогч: Ялалт, Саруул, Наранчимэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл