Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн их хурлын талбайд оргилсон халуун сэтгэлээр хөтлөгч ярьж, “Сахин бараалж харилцан дэмжсэн” жагсаалын бүх үндэстний ах эгч дүү нар, үндэстний хувцсаараа гоёж, мөр мөрөө түшин, гар гараа барин номин ногоон зүлгэн дээр наашилна.
Тэдний хувцас өнгө ялгарч, гар дахь цэцгийн цагираг нь жилийн дөрвөн улирлын өнгийг солбин үзүүлж байлаа. Тэдний царайнд инээд бялхаж, тэдний бүжгийн хөдөлгөөн нь агуу их цаг үеийн тухай хайр бахархлаа илэрхийлнэ.

70 жилийн өмнө Өвөр Монголын Өөртөө Засах Орон ХКН-ын удирдлага дор үндэстний орны өөртөө засахыг түрүүлэн хэрэгжүүлж, бүх үндэстэн нэгдэн тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжсөн цоо шинэ байдлыг эхлүүлжээ. Одоо Өвөр Монголд Монгол, Хятад, Манж, Хотон, Дагуур, Эвенк, Орчон зэрэг 55 үндэстэн аж төрөн амьдарч, дунджаар 8 гэр бүлийн нэг нь олон үндэстэн холилдсон гэр бүл болж байна.

- Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь олон үндэстэн нэгдсэн том гэр бүл юм. Бид өдөр тутмын амьдралдаа газар болгонд бүх үндэстэн эвтэй харилцан тусалж дэмжсэн сайн сайхан бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрч байдаг. Миний ажиллаж байгаа сургуулийн хувьд гэхэд өмнө нь үндэстний сургууль байсан бөгөөд багш сурагч гэхгүй бүгд Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний нэгдэлд хувь нэмрээ үзүүлсэн. Энэ удаа би сурагчтайгаа энэ их хуралд оролцсоноороо их бахархаж байна гэж “Сахин бараалж харилцан дэмжсэн” жагсаалын тэргүүлэгчийн нэг болох Хөххотын 14-р дунд сургуулийн багш Шюй Юайчинь сэтгэл догдлон ярьж байв.

Үндэстний хувцсаараа гоёсон Хөлөнбуйр хотын жагсаалын эгнээний Эвенк залуу Тү Дүннань: - Миний аав Хятад үндэстэн, ээж Эвенк үндэстэн. Тэд хоорондоо маш эвтэй байдаг, би маш жаргалтай байна. Би ийм үндэстний нэгдэлтэй гэр бүлд амьдарч байгаадаа маш азтай санагдаж байна гэлээ.
70 жилийн турш Өвөр Монголын Өөртөө Засах Орон олон үндэстэн нэгдсэн, нийгэм эв нэгдэлтэй байгаа нь ХКН-ын бат чанга удирдлагаас салшгүй юм гэж Синьхуа агентлагийн Өвөр Монголын салбар хорооны судалгааны хэлтсийн эрхлэгч Жя Лижюнь догдолсон сэтгэлээ дарж ядан ярьж байлаа.
