solongonews
Дэлхийн банк хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.доллар хангана
2020-10-14 16:57
Дэлхийн банк хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.доллар хангана.

Дэлхийн банкны гүйцэтгэх зөвлөл хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын санхүүжилт хангахыг зөвшөөрсөн бөгөөд үүнийг хөгжиж буй орнууд COVID-19 вирусийн эсрэг вакцин худалдан авах, тараах, "COVID-19" вирусний оношилгоо болон эмчилгээ хийх зэрэгт санхүүжилт олгоход ашиглах болно гэж 13-нд Дэлхийн банк мэдэгдсэн байна.

Дэлхийн банк мөн өдөр нийтэлсэн нэгэн мэдэгдэлд тэмдэглэснээр, Дэлхийн банкны зүгээс 2021 оны 06-р сарын сүүлчээс өмнө дээд талдаа 160 тэрбум ам.долларын санхүүжилт хангаж хөгжиж буй орнууд цар тахлын эсрэг тэмцэхэд туслах бөгөөд энэ 12 тэрбум ам.доллар нь үүний доторх нэг хэсэг нь юм гэжээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгдэлд хэлсэн үгэндээ, хөгжиж буй орнууд шударга, эрх тэгшээр вакцин олохыг дэмжихийн тулд Дэлхийн банк үйл ажиллагаа хэрэгжүүлж байна гэжээ.

Найруулагч: .
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл