solongonews
Олон улсын импортын V экспо нээлтээ хийхэд бэлэн боллоо
2022-11-03 13:20
Олон улсын импортын V экспо нээлтээ хийхэд бэлэн боллоо.

Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний V экспо 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотноо нээгдэхтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 02-ны өдөр мэдэгдэхдээ "Эл экспо бол ХКН-ын ХХ их хурлын дараа Хятадад зохион байгуулж буй анхны олон улсын томоохон арга хэмжээ юм. Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний экспогийн ажил эрхэлсэн газрын даргын хэлсэнчлэн, тус экспод оролцогч орнуудын тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олширч, чанар чансаа нь улам сайжирсан.

ХКН-ын ХХ их хурлын тайланд "Хятад улс гадаадад нээлттэй байхаа баримтлах бөгөөд харилцан ашигтай хамтдаа хожих стратегийг тууштай хэрэгжүүлж, Хятадын хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломж хангах төдийгүй нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад хүч сэлбэх болно.

Импортын экспог амжилттай зохион байгуулах нь Хятад улс зах зээлээ дэлхий нийтэд нээлттэй байлгаж, хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэр зоригийг харуулж байна. Экспод амжилт хүсье" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл