solongonews
47 төсөл ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг бүртгэж авлаа
2022-12-06 18:26
47 төсөл ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг бүртгэж авлаа.

"ЮНЕСКО"-гийн биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 17 дугаар чуулган 12-р сарын 03-ны өдөр Мароккогийн нийслэл Рабат хотноо өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит чуулганаар нийт 47 төсөл НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалтад хамрагджээ.

47 зүйлийн төслөөс 4 нь нэн яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан бөгөөд үүнд Туркийн уламжлалт Ахрат чулуун сийлбэр, Вьетнамын Чамчуудын ваар урлах ур чадвар зэрэг байна. 39 зүйл нь хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад багтжээ. Үүнд Хятадын уламжлалт цай хийх ур чадвар болон  холбогдох ёс заншил, Камбожийн уламжлалт үшү урлаг, Франц маягийн талх , Алжирын алдартай ардын дуу зэрэг байна. Нөгөө 4 зүйл нь биет бус соёлын өвийн шилдэг практикийн жагсаалтад орсон байна.

Энэ онд биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан зүйлсээс гуравны нэг нь байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалахтай холбоотой тул олон улсын хамтын нийгэмлэг ямар ч нөхцөл байдалд байгаль орчноо хамгаалахыг тэргүүлэх ажлаа болгох шийдвэр зоригийг харууллаа гэж "ЮНЕСКО" албан ёсны цахим хуудсандаа тэмдэглэсэн байна.

Энэ удаагийн ээлжит чуулган 11-р сарын 28-нд Рабат хотноо нээлтээ хийсэн юм. 

"Юнеско"-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хороо нь “биет бус соёлын өвийг хамгаалах конвенц”-ийн хуулиар тогтоосон байгууллага болно. "Юнеско"-гийн үзэж байгаагаар биет бус соёлын өв нь холбогдол бүхий нийгэм бүс, хамт олон, хувь хүний мэдэрхүй болон тогтвортой сэтгэгдлийг хадгалах төдийгүй, мөн дэлхийн соёлын олон янзын чанар болон хүн төрөлхтний бүтээлч сэтгэлгээг батлах чухал баялаг болно. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл