Өөрчлөлт нээлт хийснээс хойш монгол анагаах ухааны салбар хурдтай хөгжсөн юм. Үүний нэг жишээ нь Ляонин мужийн монгол эмнэлэг болно. Тус эмнэлэг 1960 онд “Ляонин мужийн Фүшиний монгол анагаах ухааны судалгааны газар” гэсэн нэрээр анх байгуулагдаж, 2014 онд “Ляонин мужийн монгол эмнэлэг” гэж нэрээ сольсон байдаг.
Ляонин мужийн монгол эмнэлэг нь үндэстнүүдийн ард олонд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ба монгол анагаах ухааныг уламжлан хөгжүүлэх талд чухал их хувь нэмэр оруулж, Ляонин мужийн Фүшинь шяний монгол үндэстний өөртөө засах шяний төлөөлөх ажлын нэг болсон юм. Энэ жил Хятад улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл болон Хятад улсын үндэстний анагаах ухааны нийгэмлэгийн холбогдох дарга удирдлага Фүшиньд хүрч, Фүшинь шяний монгол үндэстний өөртөө засах шянь байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх дашрамд Фүшинь шяньд “Монгол анагаах ухааны голомт” гэсэн алдрыг өгсөн байна.

Ляонин мужийн монгол эмнэлэг бол судалгаа, эмчилгээ, сургалт, эм найруулга, эрүү мэнд, урьдчилсан сэргийлэлт, соёл аялал жуулчлалыг нэг цогц болгосон ерөнхий чанартай гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг юм. 39000 квадрат метр бүхий барилга байгуулалттай, 560 эмч болон ажилтан, 350 эмчилгээний зориулалттай ор, 33 тусгай тасагтай болжээ. Цусны тасаг нь Хятад улсын үндэстний анагаах ухааны гол тасаг болсон байна. Монголжин хошууны “цус муудах өвчинг эмчлэх арга” нь улсын биет бус соёлын өвд орсон байна.
Өөрчлөлт нээлтээс хойш Ляонин мужийн монгол эмнэлэг нь монгол анагаах ухааныг уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод гадаадын тэргүүний машин техникийг идэвхтэй ашиглаж, ард олонд шилдэг, үр дүнтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлж иржээ. Тус эмнэлэг нь хүн өвчин, архаг өвчинг эмчлэхдээ дотоод гадаадад алдаршиж, Хятад улсын бүх муж орнуудаас гадна Америк, Япон, Солонгос, Монгол Улс зэрэг 15 улсын өвчөн хүлээн авч эмчилж, нэр нөлөө нь жил ирэх тусам өргөжиж байна. Ляонин мужийн монгол эмнэлэг нь өөрчлөлт нээлтийн эрчин дээр эрэлхийлэн дэвшиж, шинэ цаг үед монгол анагаах ухааныг илүү сайн уламжлан хөгжүүлж, ард олны эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэлээ үзүүлж байна.
