solongonews
Ли Жихэн ахмадуудтай уулзав
2016-08-31 17:26
Ли Жихэн ахмадуудтай уулзаж, тэднээс суралцлаа.

        ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 8 дугаар сарын 30-ны үдээс өмнө Хөххотод Хо Шюшин, Хэяо, Юүн Жаогуан, Юүн Шүби , Ваньзан зэрэг ахмадуудтай уулзсан байна.

Ли Жихэн Хо Шюшиний гэрт зочлохдоо халуун дотноор:

- Би одоо Өвөр Монголын хүн болсон. Таныг ахмад хувьсгалч гэдгийг сонсоод таныг зорин ирлээ. Хувьсгалын ахмад нөхдөдтэй танилцахын хамт танаас суралцахаар ирлээ. Гэрт настай хүн байвал эрдэнэ байгаатай адил. Ахмад настнууд та нар Нам, улсын нандин эрдэнэ бөгөөд Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн бүхий л түүхт цаг үед маш хүндтэй, түүхтэй хувь нэмрийг оруулж, шинэ Хятад улсын бүтээн байгуулалт, Хятад улсын онцлог нийгэм журмын гавьяатнууд юм гэв.

Ли Жихэн Хэяо гуайн гэрт очоод:

- Би зам таньж, үүд таньж, хүн танихаар ирлээ. Танаас сургаал хүртэж суралцахаар ирсэн юм. Намын төв хороо намайг ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн тушаалыг хариуцуулахаар тогтлоо. Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн байдлыг сайн ойлгож байж Өвөр Монголын үндэстний дарга, олон түмэнтэй хамтран зүтгэн ажиллаж Өвөр Монголын бүх төрлийн ажлыг цаашид сайн хийнэ гэлээ.

Юүн Жаогуаны гэрт Ли Жихэн:

- Үндэстний эв нэгдэл бол Хятад улсын бүхий л үндэстний ард иргэдийн амин судас юм гэв.

Юүн Шүби гуайнд Ли Жихэн:

- Ахмад та урт угацааны хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн дунд баялаг туршлага хуримтлуулж, улс төр, удирдах туршлагын давуу талтай юм. Өнөөдөр би Өвөр Монголд ирж ажиллалаа. Ахмад нөхдөөс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ваньзаны гэрт Ли Жихэн:

- ӨМӨЗО-ны Намын хорооны ажилд ховор нандин саналаа илүү дурдаж, Өвөр Монголын шинжлэх ухаанч хөгжлийг ахиулахад үргэлжлүүлэн хувь нэмрээ үзүүлээрэй гэлээ.

    Уулзалтын үеэр Ли Жихэн бүх шатны Намын хороо, Засгийн газрыг ахмадуудыг сайн асран халамжилж, ахмад настнууд амар амгалан өтлөх насаа өнгөрөөж, амар тайван амьдрах нөхцөлийг хангах хэрэгтэй гэж чухалчилсан байна.

 

ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Юүн Шүбийн гэрт

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл