solongonews
Гамшгийг бууруулах олон улсын холбоо байгуулагдав
2019-05-13 15:32
Гамшгийг бууруулах олон улсын холбоо байгуулагдав.

Хятадын эрдэмтдийн санаачилсан Гамшгийн аюулаас хамгаалах олон улсын шинжлэх ухааны холбоо 05-р сарын 12-ны өдөр Бээжин хотноо албан ёсоор байгуулагдсан байна. “Бүс ба зам”-ын байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлж, гамшгийг бууруулахад анхаарлаа хандуулан ажиллаж, холбогдох улс орон, бүс нутаг дахь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн чадварыг дээшлүүлэх болно.

Геологи, цаг уур, үер ус ган гачиг, далай тэнгисийн гамшиг гээд “Бүс ба зам” дагуу нутгийн байгаль орчин ялгаатай, гамшиг ихтэй бөгөөд зарим улс орны эдийн засгийн хөгжил тааруу, гамшигтай тэмцэх хүчин чадал нь буурай хэвээр байна.

Үүнтэй холбогдуулаад 11, 12-нд Бээжинд болсон “Бүс ба зам” дагуу гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд, Хятадын ШУА-ийн Усан ашиглалтын хүрээлэнгийн Чэндү дэх уулын аюул, байгаль орчны судалгааны газар зэрэг судалгааны гурван байгууллага хамтран гамшгийг бууруулах олон улсын шинжлэх ухааны холбоог байгуулахыг санаачлан, Хятад, Итали, Балба, Шри Ланка, Пакистан зэрэг 30 орчим эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, мөн Хөрс усыг хамгаалах олон улсын нийгэмлэг, уулархаг газрын ерөнхий хөгжлийн олон улсын төв зэрэг олон улсын байгууллагууд оролцлоо.

Хурлаар "Бүс ба зам дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн Бээжингийн тунхаг" гаргаж, шинжлэх ухаан технологи, бодлогын солилцоогоо эрчимжүүлж, “Бүс ба зам” дагуу нутгийн байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж зохицуулах механизм байгуулахын тулд хамтран зүтгэнэ гэдэгт санал нэгдсэн байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл