solongonews
Төв Европ-Төв Ази чиглэлийн галт тэрэг 200 дахь удаагаа аялав
2017-03-16 21:28
Энэ сары 15-ны өдөр Х-9081 дугаарын ачааны галт тэрэг БНХАУ-ын Шиньжяны Өрөмч хотоос Казакстаны Алм-Ата хотыг чиглэн хөдлөв.

Энэ сары 15-ны өдөр Х-9081 дугаарын ачааны галт тэрэг БНХАУ-ын Шиньжяны Өрөмч хотоос Казакстаны Алм-Ата хотыг чиглэн хөдлөв. Энэ бол тус чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв 2016 оны 5 дугаар сард ашиглалтад орсноос хойш аялж буй 200 дахь удаагийн галт тэрэг юм.

Төв Европ-Төв Ази чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв ашиглалтад орсноос хойш Шиньжяны баруун тийш зорчих бараа тээврийн галт тэрэгний тоо сар дараалан нэмэгдэж, 2016 оны 11 дүээр сараас эхлэн өдөрт нэг зорчдог болсон бол 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хоргос боомтоор нэвтрэх шинэ төмөр зам ашиглалтад орсны дараа тээвэрлэх хугацааг богиносгон, бизнес эрхлэгчдэд тус дөхөм болсон байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл