solongonews
Явцгаая, хамтдаа захаар аялъя
2022-07-26 16:42
Явцгаая, хамтдаа захаар аялъя.

- Явцгаая, хамтдаа “зах” орцгооё!

 Хоол амтлах, вааран эдлэл хийх, сайн бүтээгдэхүүн худалдаж авах, ур чадвар сурах зэрэг. Хотын цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төвүүд, үзэсгэлэнт газрууд, мода болсон гудамж зэрэг газруудаар сонирхолтой шинэлэг сэтгэмжтэй зах нээгдэн, олон иргэдийн очих дуртай амралтын сонголтуудын нэг болсон байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хотын зах зээл, аялал жуулчлалын бүс, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад шинэлэг сэтгэмжтэй олон зах нээгдсэн нь олон жуулчдын анхаарлыг татаж, хотын хэрэглээг нэмэгдүүлэн, чөлөөт цагаа өнгөрүүлэх цар хүрээг өргөжүүлж, хотын аялал жуулчлалын шинэ халуун цэг болсон юм.  

Соёлын шинэлэг сэтгэмжтэй байдал тэргүүнд ордог

Уламжлалт зах зээл бол түүхий эдийн худалдаанд төвлөрдөг. Харин шинэ зах соёлын болон бүтээлч шинж чанаруудыг онцолдог.

Хятадын Аялал жуулчлалын нийгэмлэгийн Амралт, зугаа цэнгэлийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Зэн Бовэй сурвалжлагчид хандан: 

- Энгийн зах зээлтэй харьцуулахад шинэлэг сэтгэмжтэй зах илүү өвөрмөц шинж чанартай байдаг. Борлуулж буй бүтээгдэхүүн нь ерөнхийдөө үйлдвэрийн угсралтын шугамаар үйлдвэрлэгддэггүй, харин өвөрмөц хэв маяг, загвартай байдаг. Зочидтой харилцах харилцаанд илүү анхаарлаа хандуулж, олон нийтийн холбоо, интернет, Шяо Хуншү апп зэрэг тавцангуудаар сурталчилгаа хийдэг гэж ярив.

Өнөөдөр шинэлэг сэтгэмжтэй олон төрлийн зах хаа сайгүй цэцэглэж байна. Шяо Хуншү апп-д ороод "зах зээл" гэж хайвал 460000+ тэмдэглэл гарч ирдэг. Эдгээрийн дунд соёлын аялал жуулчлалын зах улам бүр түгээмэл болж, улс даяар 28 муж, өөртөө засах орон, хотыг хамардаг.

Юньнань мужийн Күньмин хотын Чэн Гүн Вү Юй талбайд эм, хоол, чимэглэл, аялал жуулчлал зэрэг чиглэлээр ажилладаг олон жилийн түүхтэй аж ахуйн нэгжүүд эгнэн харагддаг. Жуулчид Юньнань мужийн амтат хоолыг амсаж, эдгээр брэндүүдийн хөгжил цэцэглэлтэй танилцаж байлаа.

- Би анх удаа ийм захаар зочилж байна. Аялан зугаалахын зэрэгцээ уламжлалт соёлтой танилцаад сайхан санагдаж байна. Дараагийн удаа бас дахин ирнэ гэж Шяован соёлын утга агуулгатай ийм зах ихэд таалагдаж буйгаа илэрхийллээ.

Күньмин хотын нэгэн адил бүс нутгийн соёлын онцлогтой зах нь соёлыг баяжуулаад зогсохгүй хэрэглээг идэвхжүүлдэг.

Хубэй мужийн Үхань хотын биет бус соёлын өвийн сэдэвт шинэлэг сэтгэмжтэй зах дээр олон жуулчид лангуун дээр өлгөсөн өнгөлөг ноосон сүлжмэлийн бүтээлүүдтэй зургаа татуулна. Ноосон сүлжмэлийн бүтээл нь Жян-Ань дүүргийн дүүргийн хэмжээнд биет бус соёлын өвийг төлөөлөх төслийн долоо дахь багцад хамаарагдах юм. Тус захад оролцож буй зорилгынхоо талаар лангууны эзэн: 

- Энэ захад оролцсоноор ноосон сүлжмэлийн соёлыг илүү олон хүнд ойлгуулж, түүнд их дуртай болох болно гэж хэлэв.

Цар тахлын халдварын дэгдэлт Бээжингийн иргэдийн захаар зорчих хүслийг зогсоож чадаагүй. Бээжингийн Ши Жиншаны соёлын шинэлэг сэтгэмжтэй захын тусгай арга хэмжээ онлайнаар зохиогдсон юм. Хэдийгээр онлайнаар зохиогдсон боловч шууд нэвтрүүлгийн өрөөгөөр 600 мянга орчим хүн зочилж, эртний зээл гудамжаар аялан, сайн дэлгүүрүүдтэй танилцаж, сайн бүтээгдэхүүн хайж, үлгэр сонсон, биет бус соёлын өвийг сонирхож, Ши Жиншань хотын соёлын бүтээлч захаар зугаалсан байна.

Шинэлэг сэтгэмжтэй зах бол зөвхөн загварлаг, өвөрмөц төдийгүй зохион байгуулагч нь оролцогчдын бодол саналд илүү анхаарал хандуулдаг.  Бямба гараг бүрийн өглөө Жянши мужийн Жин Дэжэн хотын баримлын шаазан үйлдвэрт Лэтянь вааран эдлэлийн бүтээлч захыг зохион байгуулдаг. Зах дээрх вааран эдлэлийн ихэнхийг сургуулийн сурагчид болон хувиараа бизнес эрхлэгчид хийдэг. 100 гаруй лангуунд хэдэн юаний жижиг хэрэгслүүдээс эхлээд хэдэн зуун мянган юаний үнэтэй цайны вааран хэрэгслүүд дэлгэгдэж, эдгээр нь эхлээд вааран эдлэлийн клубын үнэлгээг давах ёстой байдаг. Вааран эдлэлийн захаар зочилсныхоо дараа нэгэн жуулчин: 

- Энэ зах бол энгийн үзвэр биш, нэгэн үеийн залуучуудын амьдрал, оюун санааны ертөнцийг харуулсан байна. Би залуучуудыг ирж үзэхийг зөвлөж байна гэж хэлэв.

Залуучуудын цуглаан

Шинэлэг сэтгэмжтэй зах ийнхүү хөгжсөн нь төрөөс санаачилсан шөнийн эдийн засаг, гудамжны лангууны эдийн засгийн хөгжилд ашигтай байв. Ялангуяа, цар тахлын халдварын үед эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд бүтээлч захыг орон нутгийн засаг захиргаанаас хүчтэй дэмжсэн байна.

- Шинэлэг сэтгэмжтэй зах нь хэрэглээний халуун цэгийг бий болгож, зарим орон нутгийн бизнесийг хөгжүүлэн, соёл, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд түлхэц өгөх боломжтой байдаг учраас орон нутгийн засаг захиргаа илүү дэмжиж байдаг гэж Дорно дахины Зижинь (Бээжин) соёлын ХХК-ний ерөнхий менежер Ян Лихэн сэтгүүлчид хандан хэлэв. Шанхай хотыг жишээ болгон авч үзвэл 2020 он, 2021 онуудад BFC Фэнжин зах, Синань шөнийн зах, Их сургуулийн гудамжны Налян аялал, Үндэсний үзэсгэлэнгийн төвийн "Си Ейцао" зах зэрэг 50 гаруй өвөрмөц онцлогт захын төслийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Залуучуудын хүсэл мөрөөдөл нь шинэлэг сэтгэмжтэй захыг хөгжүүлэх бас нэг гол шалтгаан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын халдварын дэгдэлт хүмүүсийн холын аялалд саад тотгор учруулсан учраас ойр зайн аялалд мода болсон, сонирхолтой, шинэлэг сэтгэмжтэй зах залууст өөрсдийгөө харуулах, шинэ найз нөхөдтэй болох тавцан болж өгсөн байна. Аль ч өнцгөөс нь харсан шинэлэг сэтгэмжтэй зах залуучуудын хувьд томоохон уулзалт болсон. "2020 оны Шанхайн захын хөгжлийн цагаан ном"-д дурдсанаар захыг зорин ирж буй хүмүүс 19-35 насныхан төвлөрч байна гэж мэдээллээ.

Хайнань мужийн Хайкөү хотын Шяодао хотын зах олон залуу бизнес эрхлэгчдийг татсан байна. Хайкөү хотын гэрэл зурагчин Линь-Имү орой бүр зах дээр ирж бүтээлээ дэлгэдэг. Түүний бүтээлүүд олон хүний​сонирхлыг татдаг. Зарим хүмүүс газар дээр нь захиалга өгч, тухайн өдөртөө зураг дарах нь ч бий. Урлагийн студийн үүсгэн байгуулагч шинэлэг сэтгэмжтэй захаас олсон ашиг тусынхаа тухайд:

- Манай брэнд ийм захаас эхэлж хүмүүст танигдсан. Шинэлэг сэтгэмжтэй зах нь манай залуучууд болон орон нутгийн соёлын бүтээлч брэндүүдэд сурталчлах, суралцах, харилцах боломж олгож, зах зээлд өөрсдийгөө сорих тавцан хангаж байна гэж ярьлаа.

Шинэлэг сэтгэмжтэй зах нь залууст амьдралын шинэ хэв маягийг олгодог. Зах дээр тэд өөрт таалагдсан бүтээлүүдтэй танилцаж, эргэн тойрныхоо хүмүүстэй шууд харилцаж чаддаг нь онлайнаар худалдан авалт хийхээс ялгаатай юм.

- Шинэлэг сэтгэмжтэй зах залуучуудын дунд түгээмэл болсон шалтгаан нь залуучуудад таалагдах соёлын бүтээлч бүтээгдэхүүн дэлгэгддэг нь өнөөгийн залуучуудын гоо зүйн болон худалдан авалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн гэж Ян Лихэн үзэж байна. Түүгээр ч зогсохгүй захыг зохион байгуулагчид болон оролцогчид нь соёл, бүтээлч, дизайн, урлагийнхан илүүтэй байж, тэдний авчирсан бүтээгдэхүүн, урлагийн шинж чанарууд нь залуучуудыг татах бас нэгэн шалтгаан болдог. Хоёрдугаарт, бүтээлч захыг зохион байгуулдаг цэгүүд нь залуучуудын очих дуртай газрууд юм. Гуравдугаарт, энгийн захтай харьцуулахад шинэлэг сэтгэмжтэй зах нь олон нийтийн үйл ажиллагаатай, загварлаг зан үйлтэй.

Хотын аялал жуулчлалыг хөгжүүлдэг

Шинэлэг сэтгэмжтэй зах бий болсноор олон хот, байгалийн үзэсгэлэнт газрууд илүү хөгжөөнтэй болсон. Бүтээлч захыг зорьсон жуулчид тэр дундаа залуучууд олон нийтийн цахим тавцангаар дамжин удаа дараа сурталчилгаа явуулснаар тус зах байрладаг хот ба байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын цэг болгон өөрчилж, орон нутгийн соёлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд түлхэц болсон.

Мэдээллийн дагуу Жэжян мужийн Ханжөү хотод "Ханжөүгийн гайхамшигт шөнө" орон нутгийн соёл, аялал жуулчлалын зах хоёр жил дараалан зохион байгуулагдаж, эхний жил буюу гуравхан хоногийн дотор 118 мянган хүн зорчиж, 30.80 сая мянган юаний хэрэглээг идэвхжүүлсэн байна. Хоёр дахь жилдээ Шанхай хотын соёл, аялал жуулчлалын товчоо, Наньжин хотын соёл, аялал жуулчлалын товчоо, Хуаншань аялал жуулчлал зэрэг байгууллагууд “Ханжөүгийн гайхамшигт шөнө” захад тусгай бүтээгдэхүүнээ илгээсэн байна. Шанхай хотод BFC санхүүгийн төвийн ойролцоо байрлах BFC Фэнжин зах нээгдээд ердөө дөрөвхөн өдөр болоход "2020 оны Шанхайн захын хөгжлийн цагаан ном"-ын тоо баримтаас үзвэл зорчигчдын урсгал бараг 400 мянгад хүрч, BFC худалдааны төвийн бараа бүтээгдэхүүний эргэлт өмнөх оны мөн үеэс 125 хувиар нэмэгдсэн ба зорчигчдын урсгал өмнөх оны мөн үеэс 189 хувиар нэмэгдсэн байна. Бээжинд "Үндэсний мода номын зах" сэдэвтэй зах  гуравхан өдрийн дотор 10 мянга гаруй зорчигчдыг татаж, эргэн тойрон дахь урлагийн галерей, кафе, номын дэлгүүрүүдийн хэрэглээг хөгжүүлсэн байна. Шаньдүн мужийн Чиндао хотын Сарны зах дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучуудад шинэ Чиндао хотын соёлын онцлогийг харуулж, Чиндао хотын уулзалтын танхим болжээ.

Шинэлэг сэтгэмжтэй зах нь аялал жуулчлалын агуулгыг баяжуулдаг. Зэн Бовэйгийн үзэж буйгаар дэлгүүр хэсэх нь аялал жуулчлалын чухал хэсэг юм. Гэсэн хэдий ч урьд нь аялж, дэлгүүр хэсэх үед ихэнхдээ аялалын хөтчийн дагуулгаар явдаг. Харин шинэлэг сэтгэмжтэй зах нь өөр бөгөөд жуулчид, ялангуяа залуу жуулчид илүү сонирхолтой байдаг. Сонирхолтой захаар зочлохын тулд хүн бүр хэрэглээгээ нэмэгдүүлж, аялан зугаацах цаг хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой. Шинэлэг сэтгэмжтэй зах нь аялал жуулчлалын газруудын салшгүй хэсэг болж, тухайн орны сонирхол татахуйц, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Бээжингийн "Цагаан цамхаг яармаг" соёлын шинэлэг сэтгэмжтэй захад дэлгэгдсэн соёлын бүтээлч бүтээгдэхүүн

Гэрэл зургийг: Бээжингийн Шичэн дүүргийн соёл, аялал жуулчлалын товчоо

 

Шаньдүн мужийн Чиндао хотод болсон "Шинюүнь зах"-д дуучид гүйлсэн модны дор ардын дуу дуулж байна

Гэрэл зургийг: ЮЙ ФАНПИН /Ардын сайт/

Жэжян мужийн И-Ү олон улсын худалдааны төвд шинэлэг сэтгэмжтэй зах зохион байгуулагдлаа

 Гэрэл зургийг: ЛҮ БИН /Ардын сайт/

Зохиогч: Нийтлэл: ЛҮӨ ЛАНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл