
Хятадын Шинжлэх ухааны академийн академичдын XIX хурал, Хятадын Инженерийн академийн академичдын XIV хурал 05-р сарын 28-нд Бээжин хот дахь Ардын Их Хурлын Танхимд ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцон чухал үг хэлэв.
Ши Жиньпин: - Хятад улс хүчирхэгжин мандахад эрхбиш шинжлэх ухаан технологийг ихээр хөгжүүлж, дэлхийн шинжлэх ухааны төв, инновацийн шинэ өлгий нутаг болох хэрэгтэй. Хятадын шинжлэх ухаан технологийн ажилтнууд хөгжлийн чиг хандлагын дагуу боломжийг түшиглэн, асуудлыг хөндөж, бэрхшээлийг туулан, дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүний түвшнийг зорьж, хөгжлийн чиг хандлагыг удирдан, түүхэн үүрэг хариуцлагаа хүлээн, шинэ эриний шинжлэх ухаан технологийн хошуучлагч болж, дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг орон байгуулахын төлөө зүтгэх ёстой хэмээн онцлов.
Ши Жиньпин: - Инноваци бол нэгдүгээр хөдөлгөх хүч гэдэг бүрэн ойлголттой байж, өндөр чансаатай шинжлэх ухаан технологийг нийлүүлж, орчин үеийн эдийн засгийн цогцыг бүтээн байгуулахад тулгуур хүчин болохоор хичээн зүтгэх хэрэгтэй. Ямагт бие даан шинийг зохион бүтээж, инновацийн итгэл найдвараа бататган, шинийг зохион бүтээх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Дэлхийн шинжлэх ухаан технологийн засаглалд гүнзгий оролцож, Хятадын оюун ухааныг дэвшүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг хүчтэй дэмжих ёстой гэжээ.
