Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Өвөр Монголын Хэ Шиньюань, Мэн Цао гамшгийн эсрэг, ногоон байгууламжийн ХХК-ын захирал Ван Жаомингийн хуралд дэвшүүлэх ихэнх санал болон хурал дээр хэлэх үг нь ган гачиг бүс нутгийн тал нутгийн экологийн системийн бүтээн байгуулалт болон мал аж ахуйн бүс нутгийн аж ахуйн хөгжлийн асуудал дээр төвлөрсөн байлаа.

Ван Жаомин гишүүн
Бүх Хятадын УТЗЗ-ын гишүүн болсон 4 жилийн хугацаанд тэрээр бүх Хятадын УТЗЗ-д 11 санал сануулга дэвшүүлжээ. Үүнд, “Тал нутгийн эко системийн бүтээн байгуулалт болон экологийн аж үйлдвэрийг харилцан уялдуулахыг тухай” санал нь төр болон холбогдох салбарынхны дээд хэмжээний хүндэтгэлийг хүртжээ.
Ван Жаомин гишүүн энэ удаагийн хуралд ч “Тал нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогын чанартай даатгалыг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн бүс нутгийн гамшгийг бууруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыгдээшлүүлэх” зэрэг мал аж ахуйн бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлж, байгалийн бэрхшээл, гамшгийн эсрэг явуулах холбогдох санал дэвшүүлсэн байна.
Ван Жаомин гишүүний бодлоор ХКН-ын 18 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд чуулганаас баталсан “Өөрчлөлт, шинэчлэлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх чухал асуудлуудын тухай тогтоомж”-д хөдөө аж ахуйн даатгалын дүрмийг төгөлдөржүүлэх тухай тодорхой дурджээ. Улсаас тариалангийн даатгалын дүрэмд өөрчлөлт шинэчлэлт гаргах үйл явцад, мал аж ахуйн бүс нутгийн гамшгийн чанартай даатгалыг хурдан хугацаанд байгуулахын зэрэгцээ даатгалын зардлын нөхөн олговор олгох явдлыг улсын хөдөө аж ахуйн даатгалын стратеги бодлогын чанартай даатгалын зардлын нөхөн олговрын цар хүрээнд оруулах нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн арга замаа шинэчлэх талыг түргэтгэж, улсын чухал малын ашиг шимийн хангалтын аюулгүй байдлыг баталж, ялангуяа цөөн тоот үндэстний ард иргэдийн үхэр, хонины махны хангалтыг баталж, малчдын мал аж ахуйн эрхлэлтээс олох орлогыг нэмэгдүүлэн, хил хязгаар орны нийгмийн тогтвортой байдлыг батлахад чухал ач холбогдолтой гэсэн байна.
Төрөөс үхэр хонины махны бодлогын чанартай даатгалын дүрмийг хэрэгжүүлж, мал аж ахуйн бүс нутгийн махны үхэр, махны хонь тэжээн үржүүлэх даатгалын дүрэм горим гаргахыг дэмжихийн зэрэгцээ даатгалын зардлын нөхөн олговрыг улсын тариалангийн даатгалын бодлогын чанартай цар хүрээнд оруулбал зохино. Хөдөө аж ахуй ба даатгалын ажлыг хянан шалгах салбарынхан тухайлсан ажлын удирдлагаа чангатган, нарийн төлөвлөгөө гаргаж, даатгалын компанийг удирдан бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүндрэлтэй байдлыг ойлгож, даатгалын зардлын хэмжээгээр даатгалын дүрмийг тодорхой тогтоож, даатгалын компани болон тэжээн үржүүлэгч хоёр талын идэвхжлийг дайчлан, даатгал хариуцах нормыг дээшлүүлбэл зохино. Үүний зэрэгцээ, бэлчээрийн мал аж ахуйн даатгалын шинийг санаачлах судалгааг сайжруулж, ноос ноолуурын үнэ ханш болон тал нутгийн бэлчээр өвсний ургац гаралт зэрэг зүйлд стратегийн бодлогын чанартай даатгал гаргахыг ахиулахын зэрэгцээ даатгал болон зээл хорших санхүүгийн эргэлдэх загварыг идэвхтэй хэрэгжүүлж, санхүү, улсын эдийн засгаас тал нутгийн гамшгийн чанартай даатгалын зардлын нөхөн олговрыг тусгай зарлагын төсөлд оруулан, тал нутгийн гамшгийн чанартай стратеги бодлогын даатгалыг бүтэмжтэй хэрэгжихийг баталбал зохино.
