solongonews
11-р сард Дундадын хэрэглээний өсөлт шинэ амжилт тогтоов
2014-12-16 17:19
Дундадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Данянь 16-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 11-р сард Дундадын хэрэглээний өсөлт энэ оны шинэ амжилтыг тогтоож, дотоодын хэрэглээний зах зээл алгуур тогтворжиж эхлэв гэжээ.

Худалдааны яамнаас 16-нд нийтэлсэн тоо баримтанд харуулснаар, 2014 оны 11-р сард Дундадын нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 230 сая юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.7 % өссөн нь 5 сар үргэлжлэн буурч байсан байдлыг эвджээ. Үнийн хэлбэлзлэлийн хүчин зүйлийг тооцоолсны дараа 11.2 хувь өссөн үзүүлэлт нь энэ оны 11 сарын хугацаан дахь хамгийн өндөр амжилт байлаа.

Энэ оны эхний 11 сарын байдлаар, Дундадын нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 23 триллион 700 тэрбум юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувь өссөн хэдий ч өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 нэгж буурчээ

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл