Тус барилгад Хятадын бие дааж судлан хийсэн хамгийн анхны TBM туннель ухагч машиныг ашигласан байна.

Энэхүү ус татах барилгын нийт урт нь 263.45 километр, 10.77 тэрбум юаний ерөнхий хөрөнгө оруулалттай аж. 2019 онд албан ёсоор ашиглалтад орсны дараа жил бүрийн ус татах хэмжээ нь 898 сая куб метрт хүрч, услалтын тарианд 204 сая куб метр ус илүү хангаж чадах болон 32 мянга гаруй га тариаг усалж чадах болно.
Энэхүү барилгад ашигласан TBM туннелийн ухагч машин нь 20 гаруй километрийн онцгой газар зүйн орчинд 2 сарын хугацаанд 920 метр аюулгүйгээр нүхлэн ухаж чадсанаараа TBM том загварын туннелийн тоног төхөөрөмжийн Хятадын улсын дотоод дахь үйлдвэрлэлтэд үнэ цэнэтэй туршлага хийгээд чухал технологийн тоо баримт хангасан байна.
