solongonews
”COVID-19” 05-р сарын 06-ны өдрийн 00:00 цагийн байдлаар
2020-05-07 10:15
”COVID-19” 05-р сарын 06-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

 Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 06-нд мэдээлснээр эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 2 тохиолдол бүртгэгдэж, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм . Нас барсан тохиолдол шинээр нэмэгдээгүй, сэжигтэй өвчтөн 2 нэмэгдэж, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн өдөр 46 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 627 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 3 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 246. Үүнд 5 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 4 тохиолдол байж, давхардсан тоогоор 1680 тохиолдол бүртгэгдэн, 1434 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

06-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 295 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Өнөөг хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82885, эдгэрч эмнэлгээс гарсан нь 77957 хүн, нас барсан хүний тоо 4633 , эмнэлгийн ажиглалтад 6537 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл