solongonews
Хятад, Их Британийн харилцааны ”Алтан цаг үе”-ийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ
2018-07-30 21:01
Хятад, Их Британийн харилцааны ”Алтан цаг үе”-ийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Бээжин хотноо Их Британийн гадаад хэргийн сайд Ханттай өнөөдөр буюу 30-ы өдөр Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ хийж, сэтгүүлчидтэй уулзав.

Ван И хэлэхдээ: - Стратегийн хүрээнд хоёр талын харилцааг баяжуулан бэхжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцон, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих тухай санал нэгдсэн юм. Хант Гадаад харилцааны сайдын албан тушаалд гараад сар болоогүйгээр Бээжинд айлчлан, Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ хийж байгаа нь Их Британи хоёр талын харилцааг чухалд үзэж байгааг харуулж байна. Саяхан сайдтай хийсэн уулзалтаар олон үр дүн, олон нийтлэг ойлголтод хүрэв гэжээ.

Мөн өдрийн уулзалтаар Хятад, Их Британи хоёр тал дэлхийн чөлөөт худалдааны системийг хамгаалах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Ван И онцлохдоо, тус уулзалтаар сайдтай нэгдсэн ойлголтод хүрч, Хятад улс Их Британи, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа олон талт үзлийн үйл явцыг хамгаалан, дэлхийн чөлөөт худалдааны систем, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг хамгаалах болно гэжээ.

Хант хэлэхдээ: - Их Британийн тал Хятадын Засгийн газрын ядуурлаас ангижруулах, эдийн засаг, нийгмийн эрх зүй зэрэг талаар олсон асар их амжилт олсныг сайшааж байна. Хятад улс ирэх 20 жилийн дотор дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц болох магадлалтай бөгөөд Хятадын хөгжил, цэцэглэлт нь дэлхийд боломж болохоос биш заналхийлэл болохгүй юм. Их Британийн тал Хятад улстай стратегийн хэлэлцээгээ чангатган, эв найрамдлаа гүнзгийрүүлэн, бүх салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Их Британи, Хятадын харилцааны "алтан цаг үе"-ийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Их Британи Хятад улстай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, олон сорилтын эсрэг хариу арга хэмжээ авч, олон талт үзэл, олон улсын дэг журмыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://news.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл