solongonews
Хятадын хотуудын ерөнхий хөгжлийн индекс тайлан нийтлэв
2019-01-02 18:12
Хятадын хотуудын ерөнхий хөгжлийн индекс тайлан нийтлэв.

Сүүлийн өдрүүдэд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Хөгжлийн төлөвлөгөөний хэлтэс, Юньхэ хотын судалгааны газраас зохион байгуулсан Хятадын хотуудын ерөнхийлсөн хөгжлийн индексийн судлан ярилцах хурал Бээжинд боллоо. Хурлаар Хятадын хотуудын ерөнхийлсөн хөгжлийн индекс-2018” тайланг нийтэллээ. Тайланд, Бээжин, Шанхай, Шэньжэнь хот 2018 оны Хятадын хотуудын ерөнхийлсөн хөгжлийн индексэд эхний гуравт орж, Гуанжөү, Тяньжинь, Ханжөү, Чунчин, Чэндү, Наньжин, Ухань хот 4-10 дугаарт жагссан байна.

Тайлангийн мэргэжилтний багийн дарга, Юньхэ хотын судалгааны газрын захирал Жөү Мүжигийн танилцуулснаар, тайланд байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван талаар Хятадын орон нутгаас дээш зэрэглэлийн 298 хотод бүх талын үнэлгээ өгсөн гэжээ.

Байгаль орчны индексийн жагсаалтад Шэньжэнь, Сань-Я, Хайкөү, нийгмийн индексийн жагсаалтад Бээжин, Шанхай, Гуанжөү, эдийн засгийн индексийн жагсаалтад Шанхай, Бээжин, Шэньжэнь хот эхийн гуравт орсон байна.

Тайлангийн мэргэжилтний багийн дарга Жөү Мүжи: Ерөнхийлсөн төрөл бүрийн судалгааны индексэд, Хятадын хотууд хөгжлийн үйл явцад төрөл бүрийн чадвар том хотуудад илүү төвлөрсөн хандлагатай байгаа бөгөөд хотуудын туйлшрах үзэгдэл илэрхий байна гэжээ.

Тус тайланд, ирээдүйд Хятад улс хотын засаглалын ухаалаг түвшнийг нэмэгдүүлж, ам дөрвөлжин км бүрд 5000-аас дээш хүн амтай, хүн амягт суурьшсан бүсийн хөгжлийн чанар, цар хүрээг нэмэгдүүлэх замаар хотын хөгжлийн амьжиргааны хүч, чанарыг дээшлүүлэхийг зөвлөсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл