
Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний дижитал номын сан "Аливаа" хэмээх сурвалж бичгийн системийг ашиглаж бүрдүүлжээ. Тус систем Хятадын их дээд сургуулиудын номын санд стандарт монгол сурвалж бичгийн хувиар хадгалагдаж байна. Өдгөө Төвийн Үндэстний Их Сургууль зэрэг 7 их дээд сургуулийн номын сан, холбогдох байгууллагад хэрэглэж, Хятадын үндэсний стандартад нийцсэн, олон улсын жишигт нийцсэн монгол сурвалж бичгийн анхны удирдлагын систем болсон юм.

Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний дижитал номын санд орчин үеийн монгол сурвалж бичгийн бүрэн өгөгдлийн сан, Монголын эртний сурвалж бичиг, "Ганжуур", "Данжуур" хөлгөн судрын өгөгдлийн сан, Европын орнуудын эртний монгол сурвалж бичгийн цомхтгосон сан, Хятадын эртний монгол номын ерөнхий өгөгдлийн сан, Хятадын монгол хэлээр гарсан сэтгүүлийн сүлжээ, Хятадын монгол хэл утга зохиолын мэдээллийн сүлжээ зэргийг хадгалж байгаа юм.
