solongonews
“Мөрөөдөл” уран бичлэгийн үзэсгэлэн
2018-12-03 21:08
“Мөрөөдөл” сэдэвт шилдэг уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

“Өөрчлөлт нээлтийн дөчин жилийн ойг тэмдэглэх”, “Торгоны зам”-Тэмээн соёл, аялал жуулчлалын III наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний нэг болох Баяннуур хотын шилдэг уран бичээчдийн “Мөрөөдөл” сэдэвт явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 12-р сарын 03-ны өдөр Баяннуур хотын Урадын хойд хошууны музейд боллоо.

Баяннуур хотын Утга урлагийн холбооноос хариуцан зохион байгуулсан тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр “Тэмээт нутгийн хайр” сэдэвт уран бичээчдийн цуглааныг хийж, уран бичлэг дуртай, уран бичлэг сонирхдог хорхойтнууд цуглан газар дээр нь бүтээл туурвин уран бичлэгийн хөгжил, арга маягийн талаар яриа өрнүүллээ.

Урадын хойд хошуунаас олон олон уран бичээч төрөн гарсан төдийгүй дэлхийн геннисийн амжилтыг тогтоож байсан түүхтэй юм байна.

Тус үзэсгэлэн энэ оны 07-р сараас Урадых дунд хошуунаас эхлэн Баяннуур хотын хошуудаар дэлгэгдэн эцсийн өртөө болох Урадын хойд хошуунд дэлгэгдээд байгаа нь энэ билээ.

Үзэсгэлэнд Баяннуур хотын шилдэг уран бичээчдийн сор болсон 85 бүтээлийг 10 өдрийн хугацаатай дэлгэн үзүүлэх юм.

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл