solongonews
Шинэ оны хүсэл мөрөөдөл
2022-01-10 10:59
Солонго мэдээллийн төвийн эрхлэгч, ерөнхий редактор Н.Алтан-Уул даргын шинэ оны мэндчилгээ

                                                  

Цаг хугацаа өнгөрөн одож, оны хүрд урагшилсаар шинэ оноо угтан авлаа.

Шинэ оны анхны нар эх дэлхийг гийгүүлж, бүх амьтан ургамал шинэ өнгө төрхөөр шинэ оноо угтаж, шинэ оны нарны халуухан туяа дэлхий дахины хүн бүрийн бие, сэтгэлийг дулаацуулна.

Шинэ оны эхэнд хоёрдугаар 100 жилийн зорилт шинэ эриний Хятадын ард түмний нүдний өмнө дэлгэгдлээ.

Нэгдүгээр 100 жилийн тэмцлийн зорилгод хүрсэн Хятадын ард түмэн Хятадын газар нутагт чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлаас ангижруулах асуудлыг түүхэнд байгаагүй амжилтад хүргэж, орчин үеийн социалист хүчирхэг улсыг бүх талаар цогцлоохын төлөөх хоёрдугаар 100 жилийн агуу тэмцлийн зорилгодоо хүрэхийн төлөө өндөр сэтгэлээр урагшилж байна. Хятадын өргөн уудам газар нутаг дээр баригдсан өндөр хурдны төмөр замаар хурдны галт тэргүүд хурдтай давхиж, Хятадын шинжлэх ухаан, технологийн өндөр дэвшил, иргэдийн амьдралын чанарын дэвшлийг дэлхий нийтэд харуулж байна. Хятадын сансрын нисэгчид Хятадад үйлдвэрлэсэн сансрын хөлгөөр өргөн уудам сансар орчлонгоор аялж, шинэ эриний Хятадын ард түмний мэргэн ухаан, хөгжил дэвшлийг харуулжээ.

Шинэ онд илүү сайхан "Нэг бүс нэг зам" биднийг дуудаж, илүү цэцэглэн хөгжсөн Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридор бидний нүдний  өмнө дэлгэгдэж, илүү эв найрамдалтай, үзэсгэлэнтэй хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл хүн бүхний сэтгэлийг дулаацуулах болно.

Зохиогч: Жинь Шань
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл