Олон улсын Хятад хэлний боловсролын чуулга 12-р сарын 08-ны өдөр Бээжин хотноо болж, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чүнлань хуралд оролцон үг хэлэв.
Сүнь Чүнлань хэлэхдээ "Даяарчлал гүнзгийрэхийн хэрээр янз бүрийн улс оронд Хятад хэл сурах эрэлт хэрэгцээ хүчтэй хэвээр, дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутаг Хятад хэлний сургалтыг гүйцэтгэж, 81 улс орон Хятад хэлийг үндэсний боловсролын системд оруулж, 80 мянга гаруй сургууль, сургалтын байгууллагууд Хятад хэлний сургалт нээж, 30 сая гаруй хүн Хятад хэл сурч байгаа. Хятад болон гадаад орнуудын бүх талын хамтын хүчин чармайлтаар олон улсын Хятад хэлний боловсрол цэцэглэн хөгжиж, Хятад, гадаад орнуудын соёл иргэншил, хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүсийн хоорондын хэлхээ холбоог үр дүнтэй дэмжиж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олныг бүтээн байгуулахыг дэмжихэд хэл сурах, солилцоход чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулсан" гэжээ.
