solongonews
Эхний улиралд Хятадын ДНБ 4.5 хувиар өсөв
2023-04-18 16:34
Эхний улиралд Хятадын ДНБ 4.5 хувиар өсөв

        Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 04-р сарын 18-ны үдээс өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, 2023 оны эхний улирлын  эдийн засгийн байдлын тухай танилцуулав.

Нэгдүгээр улиралд  Хятадын ДНБ 28 их наяд 499.7 тэрбум юаньд хүрсэн нь тогтмол ханшаар тооцвол ноднингийн эхний улирлаас 4.5 хувиар нэмэгдэж, 2022 оны сүүлчийн улиралтай харьцуулбал 2.2 хувиар өсжээ. Аж үйлдвэрлэлийн ангиллын хувьд нэгдүгээр үйлдвэрлэлийн бүтээсэн нэмүү өртөг 1 их наяд 157.5 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 3.7 хувиар, хоёрдугаар аж үйлдвэрлэл 10 их наяд 794.7 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 3.3 хувиар, гуравдагч аж үйлдвэрлэл 16 их наяд 547.5 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 5.4 хувиар өсөн нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн товчооноос танилцууллаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл