Хятадын Өдрийн сонины хороо, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас хамтран зохион байгуулж буй гадаад оюутны уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах "Миний оюутны амьдралын түүх" наадмын Өвөр Монгол орон дахь бүртгэл 04-р сарын 30-ны өдөр албан ёсоор эхэллээ. ӨМӨЗО-д суралцаж байгаа эсхүл ӨМӨЗО-д суралцаж төгссөн гадаад оюутнууд Өвөр Монголд, Хятадад суралцаж байсан үеийн сонирхолтой үлгэр түүх, үйл явдлаасаа бид бүхэнтэй хуваалцахыг урьж байна.

https://cnews.chinadaily.com.cn/a/202204/30/WS626c8d9ca3101c3ee7ad352c.html
Оролцогч та хятад, эсвэл англи хэл дээр бичсэн уран бүтээлээ Хятадын Өдрийн сонины апп /China Daily/, Хятадын гадаадад хандуулсан засгийн үйлчилгээний платформ дахь “Хятадад суралцах платформ” вэб хуудас /studychina.chinaservicesinfo.com/ эсвэл гар утсаараа код уншуулан илгээх боломжтой. Бүтээлийн цуглуулгад нийтлэл, гэрэл зураг, видео зэрэг гурван төрлийг багтаасан ба 2022 оны 04-р сарын 30-аас 05-р сарын 31-ийг хүртэл бүртгэл явагдана.
Дэвшүүлсэн бүтээлийг онц, тэргүүн, хоёрдугаар, гуравдугаар байр ба шилдэг байраар шалгаруулж, ялагчдад өргөмжлөл, шагнал, дурсгалын бэлэг гардуулах бөгөөд тэдний бүтээлийг “China Daily” апп болон “studychina.chinaservicesinfo.com” вэб хуудсанд нийтлэх боломжтой.
Бүтээлийн шаардлага:
Нэг. Нийтлэл + зураг
Нийтлэл: 300-1000 үгтэй, хятад, англи хэлээр
Гэрэл зураг: Зургийн тоо 10-аас хэтрэхгүй, зураг бүрийн хэмжээ 5М-ээс хэтрэхгүй байх ба зураг бүрийг 200 үгээс илүүгүй англи хэлний тайлбартай илгээнэ. Зураг нь JPG эсвэл PNG форматтай байх шаардлагатай.
Хоёр. Богино хэмжээний видео
Формат: MP4 эсвэл MOV
Хэмжээ: 1 ГБ-аас ихгүй, видеоны урт 4 минутаас бага байх
Тайлбар текст: Харгалзах 200-500 үгийн англи хувилбарын тайлбарыг хавсаргана.
Бүтээл илгээх хаяг:
Нэг. Апп-д илгээх: “China Daily”апп-ийг суулгаж, нүүр хуудаснаас “My хCampus Story” сонголтыг хайж олоод харгалзах хуудсанд бүтээлээ оруулна.
Хоёр. Цахим хуудсанд илгээх:
https://studychina.chinaservicesinfo.com/mycampusstorysubmit/
Гурав. Дараах кодыг уншуулж, зааврын дагуу бүтээлээ байрлуулах.

