solongonews
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Сирид хоёр дахь удаагаа хүмүүнлэгийн тусламж илгээв
2023-02-14 16:15
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Сирид хоёр дахь удаагаа хүмүүнлэгийн тусламж илгээв.

Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгээс Сирийн газар хөдлөлтийн гамшгийн бүс рүү илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг тухайн бүс нутгийн цагаар 02-р сарын 13-ны өдөр Сирийн нийслэл Дамаскт хүрчээ.

Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Сирид туслах багийн ахлагч Гүө Ян Дамаскийн олон улсын нисэх буудалд ярилцлага өгөхдөө “Тусламжийн хоёр дахь хэсэг эд материалд хөвөн майхан, салхи борооноос хамгаалах дулаан хувцас, айл өрхүүдэд зориулсан тусламжийн багц зэрэг амьдралд хэрэгцээтэй эд зүйлс хийгээд гамшгийн бүсэд нэн шаардлагатай эм бэлдмэл зэрэг багтсан юм. Цаашид бид Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгт тусалж, эдгээр эд материалыг цэгцлэн хуваарилж, хөвөн майхан босгох бэлтгэл сургалт явуулж, тусламжийн зүйлсийг хоёр хоногийн дотор гамшгийн бүсэд хүргэж, гамшигт өртсөн 10 мянга гаруй иргэдэд тус дэм болно” гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл