solongonews
Хятадын буухиа шуудан 120 тэрбум ширхэг илгээмж хүргэжээ
2023-12-05 17:31
Хятадын буухиа шуудан 120 тэрбум ширхэг илгээмж хүргэжээ.

        12 дугаар сарын 04-ний байдлаар Хятад улсад буухиа шуудангаар энэ онд хүргэсэн илгээмж 120 тэрбум ширхнийг давжаа. Энэ нь анх удаа жилд 120 тэрбум давсан үзүүлэлт болж байна.

        Хятадын Үндэсний шуудангийн зах зээлийн хяналтын хэлтсийн орлогч дарга Бянь Зүөдүн "Сүүлийн жилүүдэд буухиа шуудангийн илгээмж хүргэлт тогтвортой өсөх хандлагатай байна. Илгээмж хүргэлтийн тоо жилд 10 тэрбум ширхэг байснаа сард 10 тэрбум ширхэг болж асар ихээр нэмэгдлээ. Олон улсын үйлчилгээ сайжирч, буухиа шуудангийн сүлжээ дэлхий дахинд нэвтэрч, орчин үеийн логистикийн салбарт хамгийн өргөн тээвэрлэлтийн бүх хэлбэрийг ашигласан, мэдээлэл технологи, ухаалаг технологи ашиглалт нэмэгдсэн, үр бүтээмж нь хамгийн түргэн өсөн нэмэгдэж байгаа салбар болсон" гэв.

        Тоо баримтаас харвал 2023 оны гуравдугаар сараас эхлэн буухиа хүргэлтийн тоо хэмжээ сард 10 тэрбум давж, сар болгон 90 тэрбум юанийн орлого олсон нь түүхэн амжилт болжээ. 11 дүгээр сар гарснаар илгээмж эрс нэмэгдэж, буухиа хүргэлт ачаалалтай ажиллаж, өдөрт дунджаар 430 сая гаруй илгээмж хүргэж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл