solongonews
Хөхмөрний эдийн засгийн бүсийн нийт бүтээгдэхүүн улсын хэмжээнд 46.9 хувийг эзэлжээ
2021-08-18 20:45
Хөхмөрний эдийн засгийн бүсийн нийт бүтээгдэхүүн улсын хэмжээнд 46.9 хувийг эзэлж байна.

Улсын хөгжил, шинэтгэлийн хорооноос 17-ны өдөр нийтэлсэн мэдээгээр Хөхмөрний эдийн засгийн бүс дэх 11 муж, хотын ДНБ оны эхний хагаст 24.88 их наяд юань хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14 хувиар өсч, улсын хэмжээнд 46.9 хувийг эзэлж байна.

Улсын хөгжил, шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа "Энэ оны эхний хагаст Хөхмөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх ажилд эерэг ахиц гарч, Хөхмөрний эдийн засгийн бүс нь улсын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг бий болгоход тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн" гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл