solongonews
Хятад Улсын тоос шороо дэгдсэн цаг агаар жилээс жилд сайжирч байна
2017-04-20 11:41
Сүүлийн өдрүүдэд хүйтэн сэрүүн цаг уурын нөлөөгөөр Хятад Улсын Шинжян зэрэг газраар их хэмжээний салхи тоос дэгдэж, энэ нь Хятадын баруун хойд бүс нутгийн зүүн ба умард орон бүсэд нөлөөлж, ард олонд олон талаар сөрөг нөлөө үзүүлэх болно.

      Хятад Улсын цаг уурын шинжилгээний товчооны байгаль орчны цаг уурын төв газрын инженер Жан Бихүй танилцуулахдаа, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал энэ оны хаврын уур амьсгал орсноос хойш тоос шороо дэгдсэн цаг агаар илэрхий багассан байна.  Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд баруун хойд бүс нутгийн хэсэг газар оронд салхи салхилж тоос шороо дэгдэнэ. Гэхдээ энэ удаад  салхины эрч ба хамрах цар хүрээний хувьд өнгөрсөн жилүүдийнхээс  илэрхий буурай юм гэж мэдэгдлээ.

Статистик тоо баримтанд үндэслэхэд, 2000 оноос 2016 оныг хүртэл тоос шороо дэгдсэн өдөр хоног нь баруунаас зүүн, хойноос өмнө зүгт аажмаар багасах хандлагатай болж, үүнд Шинжянгийн өмнөд хэсгийн хотгор газар тоос шороотой цаг агаар хамгийн олонтоо тохиолддог газар юм. Дараа нь Өвөр Монголын баруун хэсэг ба Гансү мужийн Бордохойгоос баруун зүгийн газар орон болно. Эдгээр газар оронд 2000 оноос 2016 он хүртэл тоос шороо дэгдсэн цаг агаар өнгөрсөн оны дундаж хэмжээнээс 1.1 удаагаар цөөрсөн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл