solongonews
”Дүүргийн цагдаа Буян” кино зураг авалт эхэллээ
2017-10-10 22:27
Сүүлийн үед Хятад улс даяар шилдэг ардын цагдаа Буяндэлгэрээр сэдэв болгож, 3 жил орчим бэлтгэл хийж бүтээсэн “Дүүргийн цагдаа Буян” киноны зураг авалтыг ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урадын хойд хошуунд хийж эхэллээ.

Тус кино Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн цагдаагийн салбарын дэд салбарын дарга Буяндэлгэрээр жишээ болгон, сахин хамгаалж, олон түмэнд үйлчилж яваа хөдөөний ардын цагдаагийн дүрийг бүтээсэн байна.

Буяндэлгэр говь нутагт 20 гаруй жил ажиллаж, 1672 хавтгай тэгш дөрвөлжин километр дүүргийг хамаарч, малчин түмнийг садан төрлийн адил бодож тус дэм болж явснаар малчид түүнийг “сайн цагдаа” хэмээн дотночилдог. Тэрээр Буяндэлгэр “Хятад улсын шилдэг ардын цагдаа”, “Хятад улсын цагдаагийн салбарын нэгдүгээр зэрэглэлийн баатар жишээч” зэрэг яруу алдрыг хүртжээ. Мөн тэрээр Хятад улсын “Миний хамгийн хайртай ардын цагдаа”-гийн шалгаруулалтын үйл ажиллагаанд Өвөр Монголоос сонгогдсон цорын ганц ардын цагдаа болно.

“Дүүргийн цагдаа Буян” киног Цэнхэр нутаг кино үйлдвэрийн ХХК болон Өвөр Монголын кино групп хамтран бүтээж, Баяннуур хотын цагдаагийн товчоо, Урадын хойд хошууны Намын хороо Засгийн газар хамтран зураг авалтыг хийх болно. Нэг сарын хугацаанд киноны зураг авалтыг дуусгаж, 2010 оны “Хоёр чуулган”-ы үеэр олны хүртээл болгох юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл