Монгол яс бариач Өнгөнсэнгэ, “Рио-2016” Олимпийн наадамд оролцох тусгай эмчээр сонгогдож, улс орныхоо итгэлийг хүлээж, олимпийн наадамд оролцохоор 7 дугаар сарын 31-нд Бразил улсын нийслэл Рио Ди Рэньрү хотыг зорих юм. Тэрээр олимпийн наадамд оролцох Хятад улсын анхны монгол эмч болоод байна.

Бариач Өргөнсэнгэ нь Шиньжяны Или нутгийн хүн. Уг нь Хөхнуур мужийн спортын багийн эмчээр ажиллаж байгаад 2005 онд Бээжин хотноо очиж, Бээжин хотын Ба-И бөхийн багийн эмчээр ажиллаж байжээ. Одоо Бээжин хотын жүдо бөхийн багийн эмчээр ажиллаад хоёр жилийн нүүр үзээд байгаа юм.

Монгол яс барих мэргэжил бол монгол анагаах ухааны нэгэн гайхамшигт засал бөгөөд ихэнх бариачид энэхүү заслыг бүр дээдсээсээ өвлөж залгамжилсан байдаг. Бариач Өргөнсэнгэ ийнхүү удам залгасан онцгой мэргэжлээрээ “Рио-2016” олимпийн наадамд оролцоно.
