solongonews
Та түүнд хайртай болсон бол...
2015-12-28 18:21
Хүнийг хайрлана гэдэг өөд өөдөөсөө харж суух биш нэг зүгт харахыг хэлнэ.
 
 
Та түүнд хайртай болсон бол ямар мэдрэмж төрдөг вэ? гэсэн асуултанд би хариулт өгье.
-Үргэлж түүнтэй хамт байхыг хүсэж, хоолойг нь сонсмоор, царайг нь хармаар санагддаг. Энэ бол хайртай болсны энгийн шинж тэмдэг. Тэр тань руу мессеж бичиж, залгахгүй үед нэг их уурлахгүй, зүгээр л түүнийг эрүүл саруул, амьд гэдгийг нь мэдсэн л бол таны санаа амардаг. 
-Түүний биед үргэлж хүрэхийг хүснэ. Арыг нь чанга атган, тэврэлдэх, үнсэх, нялуурах гээд л. Өөдөөсөө хараад инээмсэглээд л. Та 2-ын дунд ийм зүйл болсон бол бие биедээ дурласан гэсэн үг. 
-Түүнээс холдохыг ерөөсөө хүсэхгүй  Түүний үнэрийг үргэлж үнэртээд л баймаар сайхан санагдаж, хажууд түшигтэй байна. Үхэн үхтлээ хамт байж чадна гэдэгтээ итгэнэ. Саяхан л та 2 танай орцны урд салж хагацаж чадахгүй тэврэлдсэн үү? Тэгвэл та дурлажээ.
-Хаана ч байсан хамтдаа. Ихэнхдээ залуу хосууд хаа ч байсан хамтдаа байх хүсэлтэй байдаг. Сургууль руу ч, номын санд ч, найзындаа очихдоо ч хамт. Үнэхээр бие биедээ их цаг хугацааг зарж хамтдаа байгаа бол маш сайн. 
-Та болон түүний ярианд “БИД” гэх тод үг орж ирсэн бол сайшаалтай хэрэг. “Бид кино үзэхгүй, Бид энэ дуунд дуртай, Бид танайд зочилно" гэх мэтээр. Бас 2-уулаа гэх үг ч хамаатай шүү. Таныг яриандаа 2-уулаа гэж багтааж байвал таньтай хамтаар ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа бөгөөд түүний хувьд чухал хүн болжээ гэсэн үг. 
-Олон нийтэд Хайртай гэдгээ зарлах. Файсбүүктээ, Твиттертээ бас утсандаа ч гэсэн хайрт залуу минь, хайрт бүсгүй чинь гэж зарласан бол та 2-ын харилцаа урагштай байна. Гэхдээ хайр дурлал олон нийтийн зүйлд дургүй гэдгийг мартаж болохгүй шүү.
-Нэгэн зүгт харах. Нэгэн зүгт харж буй хосууд адилхан сэтгэж, адилхан үйлдэл хийдэг. Тэдний тавьсан зорилго нэгэн зүгт бөгөөд хамтдаа нэгэн бүхэл болоод урагш тэмүүлэхийг хүсдэг. Мөн бие биенийгээ хүндлэх сэтгэл, халуун дулаан уур амьсгал, харилцан ойлголцол, дахин давтагдашгүй мэдрэмж энэ бол ХАЙР-ын шинж тэмдэг юм.
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл