Бүх Хятадын 13 дахь удаагийн УТЗЗ-ний Байнгын хорооны 15 дугаар хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна. Тус хурлаар 13 дахь удаагийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV бүгд хурлыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бээжинд хуралдуулна.
Уг бүгд хурлаар УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны Байнгын хорооны ажлын тайлан, 13 дахь удаагийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны III хурлаас хойших санал зөвлөгөөний тухай ажлын тайланг хянан зөвшилцөнө. Мөн 13 дахь удаагийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчид УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны IV бүгд хуралд дагалдан оролцож, Засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайланг сонсож зөвшилцөн, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө", 2035 оны хэтийн төлөвийн хөтөлбөрийн төслийг зөвшилцөнө.
