solongonews
Хятадын хүн амын дундаж наслалт 77 хүрч нэмэгдсэн байна
2019-05-24 20:34
Хятадын хүн амын дундаж наслалт 77 хүрч нэмэгдсэн байна.

        Хятад улсын хүн амын дундаж наслалт 1949 оноос хойш 42 жилээр өссөн тухай Хятад улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос гаргасан статистикийн тайланд мэдээлэв.

Хүн амын дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд 77 хүрч нэмэгдсэн байна. Энэхүү үзүүлэлт сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2015 онд 76.34, 2016 онд 76.5, 2017 онд 76.7 хүрсэн бол 2018 онд 77 болжээ.

Үүнээс гадна, нярайн эндэгдлийн түвшин 1000 төрөлтөд 2017-2018 онд 6.8 хувиас буурч 6.1 хувьд хүрсэн бол эхийн эндэгдлийн үзүүлэлт 100 000 төрөлтөд 19.6 хувиас буурч 18.3 хувьд хүрсэн байна.

Анагаахын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд анхан шатны эмнэлгийн байгууллагад хандах хүмүүсийн тоо нэмэгдэж, эмнэлгийн салбарын ажилтнуудын тоо өссөнийг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл