solongonews
Эрээн хот нээлттэй хөгжлийг ахиулж, туршилтын паркийг бүтээн байгуулах ажлыг тэргүүнд гүйцэтгэх болно
2017-01-15 16:00
Өнгөрсөн жилээс хойш умардад нээн хөгжүүлэх ажлыг тал бүрээр гүйцэтгэх талд Эрээн хот VIII удаагийн “Хоёр уулзалт” хурлыг амжилттай зохион байгуулсан байна.

Энэ хурал нь Хятад улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн үзэсгэлэн зохион байгуулах талбайд болж, хоёр уулзалтыг зохион байгуулах газар-Олон улсын үзэсгэлэнгийн төв нь ашиглалтад орсон байна. Үүний зэрэгцээ Монгол Улс болон ОХУ-тай хамтран ажиллах байгууламжийг сайжруулан Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газартай тогтсон хугацаатай зөвшилцлийн хурал зохион байгуулах ажлын байгууламжийг бий болгосон байна. Түүнчлэн ОХУ-ын Ангарск, Кызыл хоттой нөхөрсөг хотын харилцаа байгуулав. “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогод уусаж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулах болно. Хятад, Монгол, Оросын хил дамнасан төмөр замын давхар цахилгаанжуулалтын өөрчлөлт, Хятад, Монгол, Оросын хил дамнасан хурдны төмөр замын дунд шугамын барилга, Хятад, Монголын хил дамнасан хурдны зам зэрэг харилцан нэвтэрсэн чухал төсөл нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах төлөвлөгөө”-д хамрагдсан байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Хоёр чуулган” нээлтийн үеэр Эрээн хотын Өөрчлөлт шинэчлэлийн хорооны эрхлэгч Жан Чүньхуань, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолиний “Засгийн газрын ажлын тайлан”-д хийсэн гадаадад нээн хөгжүүлэх ажлын төлөвлөлт нь Эрээн хотын цаашдын хөгжилд түлхэц хүч болох юм гэжээ. Мөн тэрээр 2017 онд Эрээн хот нь туршилтын паркийг бүтээн байгуулах ажлыг чухалд үзэхийн дагуу боомтын эдийн засаг нийгмийн эрүүл хөгжлийг дэмжиж, туршилтын ажлыг тэргүүлэн гүйцэтгэж, урьдчилан хөгжих талд шинэ ахиц гаргах болно. Боомт ба хотын дэд бүтцийн нөхцөлийг тасралтгүй сайжруулан, хотын ерөнхий хүч ба үйлчилгээний чадварыг чангатгах төдийгүй Эрээн хотыг улмаар үзэсгэлэнт сайхан хот болгон бүтээн байгуулах болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл