Орон нутгийн цагаар 02-р сарын 20-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны гадаад хэргийн төв хорооны тамгын газрын дарга Ван И Парис хотноо Франц улсын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Бойнтой Хятад,Францын стратегийн 25 дахь удаагийн яриа хэлэлцээг хамтран даргалсан байна.
Бойн хэлэхдээ:
-Франц, Хятадын стратегийн харилцаа үр өгөөжтэй, дээд хэмжээний солилцоо үр өгөөжтэй болсон юм. Франц улс Франц,Хятадын иж бүрэн стратегийн түншлэлд ихээхэн ач холбогдол өгч, нэг Хятадын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.Өнөөгийн олон улсын эмх замбараагүй байдал, геополитикийн зөрчилдөөнтэй нүүр тулж байгаа үед Франц улс Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна.Энэ нь тулгарч буй бэрхшээлийг даван туулах,томоохон гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнөөс зайлсхийж, блокын сөргөлдөөнөөс сэргийлэн, дэлхийн засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтой доо.Франц улс Европын стратегийн автономит байдлыг дэмжиж, үүрэг хариуцлагаа харуулав.Бид ЕХ, Хятад хоёр улсын хамтын ажиллагаагаа хадгалж, үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Ван И хэлэхдээ:
-Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцэл бэхжиж, зөвшилцөл өргөжиж, хоёр талын харилцаа улам бүр төлөвшиж, тогтвортой хөгжиж байна.Сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхий ертөнц асар их өөрчлөлтөд орсон.Гэвч Хятад, Франц хоёр тусгаар тогтнол,бие даасан байдлыг шаардаж, олон талт ертөнцийг мөшгөж, соёл иргэншлийн олон янз байдлыг эрхэмлэн дээдэлж байсан нь хэзээ ч өөрчлөгдөөгүй юм.Түүхэн шинэ эхлэх цэг дээр зогсоод хоёр талын стратегийн зөвшилцлөөр удирдуулан, анхны хүсэл эрмэлзлээ тууштай баримтлан, зарчимч байдал, шинэчлэлийг эрхэмлэн ажиллах ёстой.Бид Хятад,Францын иж бүрэн стратегийн түншлэлийг илүү бат бөх, эрчимтэй болгож, Хятад,Европын харилцааг хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулж, дэлхийн энх тайвны төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргах болно.
Хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хадгалах, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, цөмийн эрчим хүчний судалгаа ба хөгжил, хиймэл оюун ухаан, агаар мандал, ойн нүүрсний дараалал зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцов.
Хоёр тал Хятад,Францын соёл, аялал жуулчлалын жилийн эерэг эрч хүчийг үргэлжлүүлэн,олон зуун удаагийн соёлын солилцооны үйл ажиллагааг зохион байгуулж,шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэн,цаашид хүн ам хоорондын солилцоог хөнгөвчлөх талаар санал нэгдэв.
Түүнчлэн хоёр тал энх тайван, аюулгүй байдалтай холбоотой олон асуудлаар гүнзгийрүүлэн харилцаж, олон талт байдал нь энх тайван, тогтвортой байдалд зайлшгүй шаардлагатай бөгөөд цаашид стратегийн зохицуулалтыг бэхжүүлэх болно гэдэгт санал нэгдэв.
