Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан ягаан цэцэгтэй олон наст модлог ургамал. Өмнөд Азиас гаралтай энэ ургамал Хятадын хойд, өмнөд дунд хэсгийн нутгаар ихэд ургадаг бол Ямайка, Нигери, Гайт зэрэг халуун орнуудад бас ургадаг ажээ. Хордлого тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмд оруулж, “Дорнодын шидэт эм” гэж нэрлэдэг. Бас “Цагаан гаа зуун євчнийг анагаадаг” гэсэн vг ч уламжлагдаж иржээ. Цагаан гааны ид шидийн талаар Хятадын сайтуудад бичсэнийг сонирхлоо.

Зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерийг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.
Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог .Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.
Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увдисыг илүү таньж мэдсэнийх байх. АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.
