solongonews
Хөдөө нутгийн зах
2016-02-22 10:07
Хөдөө нутгийн зах

Хаврын салхи эх газрыг аяархан илбэж, урьхан хавар айсуйг мэдээлж, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Тунляо хотын Хорчин дүүргийн Далан балгасны гудамжаар машин унаа сүлжилдэн, наймаа арилжаа хийцгээж буй хот хөдөөгийн хүмүүсийг харахад шинэ оноо угтаж байгаа нь илхэн. Хос уянга, олон төрлийн идээ ундаа, гэр ахуйн хэрэгслүүд хүмүүсийн нүдийг хужирлана.

- Өмнө нь бид балгасанд наймаа гарах өдрийг хоног тоолон хүлээж, хүлээсэн өдөр ирэхэд цагаан сард хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ сонгож авдаг байсан. Хоёр жилийн өмнө балгасанд том худалдааны төвтэй болж, хэрэгцээт бараагаа худалдан авах болсон. Бараа таваарын төрөл олон, чанарын хувьд ч баталгаатай байдаг гэж Дэлэн балгасны “Ганган” дэлгүүрээс бараа худалдан авч байсан Хорчин зүүн гарын хойд хошууны Модот сумын Баянманх гацааны тариачин Баяр гуай ярьж байлаа.

Арван хэдэн жилийн өмнө морин тэргээрээ хэдэн арван газрын зам явж байсан нь түүх болон хоцорч, машинаар өдөрт хоёр удаа нааш цааш явахад ч асуудалгүй болжээ. Хотжилт, тариачдын орлого нэмэгдэхийг дагаад амьдралын түвшин сайжирсан өнөөдөр цаг үетэй зохицсон хэрэглээний шинэ бараа бүтээгдэхүүн мал аж ахуй тариалангийн орны зах зээлд өргөн хэмжээнд тараагдаж байна.

- Ойрын жилүүдэд хүүхдийн хэрэглээний эд бараа зах зээлд өргөн хүрээг эзлэх болсон байна. Энэ нь амьдралын нөхцөл сайжирсан бөгөөд нөгөө талаар хүүхдэд хэрэглэх эд барааны чанарыг чухалчлан үзэж байна гээд Баяр гуай хүүхдийн хувцасны дэлгүүрээс хувцас сонгохоор орлоо.

- Адуучин сумын Хорчин хоолны газарт хоол бэлдсэн байгаа. Оройн 6 цагт та нарыг урьж байна гэж Хорчин зүүн гарын хойд хошууны Адуучин сумын Хадан гацааны Сэргэлэн Хөххотоос ирсэн найзыгаа дайлж цайлахаар хоол унд базаажээ. Хоолны газар суухад хэн хэндээ амар байдаг. Амьдралын нөхцөл сайжрахаас өмнө мөнгө төгрөгөө хэмнэхийн тулд ихэнхдээ гэртээ урьж зочилдог байсан. Одоо Адуучин сум руу хэдхэн минутад хүрчихнэ. Мөн хоолны газар олуулаа суухад тав тухтай байдаг гэж байлаа.

- Цагаан сар дөхөж хаврын уур орж, цаг агаар дулаарч, махаа хөлдөөгчид хийж хадгалах хэрэгтэй хэмээн Хорчин дүүрэгт цахилгаан хэрэгсэл сонгож байсан Тайван ярьж байв.

Сурвалжлагч хөдөө нутгийн цагаан сарын сурвалжилгаар Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуу, Хорчин дүүргийн хэдэн сум балгасаар сурвалжилж явахдаа мал аж ахуй тариалангийн орны зах зээл өнгөрсөн жилүүдээс нэлээд эрэлт хэрэгцээтэй байгааг анзаарсан. Хүнсний бүтээгдэхүүнээс машин унаа, цахилгаан хэрэгсэл мэтийн бодож байгаагүй хэрэгслийг өнөөдөр хүмүүс худалдан авах болсон байна.

Хоёрдугаар сарын 12-ны өдөр Хорчин зүүн гарын хойд хошууны төв Ганзага балгасны хоолны газар, барааны дэлгүүр, хүнсний дэлгүүрүүдээр орж гарах хүмүүс олширч байв. Балгасанд монгол хоолны газар ажиллуулж байгаа Сарнай: - Сар шинийн үеэр үндэстний онцлогтой хоол унд хүмүүст маш их таалагддаг гэж ярьж байлаа.

Энэ нь зам харилцаа эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Баян чинээлэг болоход зам харилцаа чухал гэдгээр мал аж ахуй тариалангийн орны зам харилцааны нөхцөл жил ирэх тутам сайжирч, ялангуяа мал аж ахуй тариалангийн оронд “Арвыг хамруулах” төсөл хэрэгжиж эхэлснээс сум гацааны хооронд, гацаа гацааны хооронд засмал зам нэвтэрч, амьдралын таатай нөхцөл бүрдсэн байна. Саруул дардан замаар машинаа давхиулж санаанд хүрсэн бараа таваараа сонгож, санаж бодсон газартаа саадгүй хүрдэг нь өнөөдрийн мал аж ахуй тариалангийн орны хөгжил өөрчлөлтийн нэгэн зураглал болж билээ.

Зохиогч: САРАНТУЯА
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл