solongonews
Дэлхийн хүнсний хангамжид хувь нэмрээ оруулсаар байна
2023-08-04 12:15
Дэлхийн хүнсний хангамжид хувь нэмрээ оруулсаар байна.

   НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь өчигдөр Аюулгүйн зөвлөлийн мөргөлдөөн хийгээд хүнсний аюулгүй байдлын асуудлаарх дээд түвшний нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрээр "Хүнсний аюулгүй байдал  дэлхийн хэмжээнд хангалтгүй, тэнцвэргүй байсаар ирэв. Хүнсний аюулгүй байдлын тухайд бодит байдал нь юм бүхнээс чухал. Хятад улс олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирлээ" гэжээ.

   Жан Жюнь хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнцөд хүнсний аюулгүй байдал улам хүндэрч байна. НҮБ-ын агентлагууд мэргэжлийн давуу тал болон зохицуулалтын үүргээ сайтар биелүүлэхийг Хятад улс дэмжиж байна гээд, Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, олон улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж, 140 гаруй улс болон бүс нутагтай ХАА-н хамтын ажиллагаа өрнүүлж, тус салбарын 1000 гаруй технологийг хөгжиж буй орнуудад сурталчлан таниулж, хөгжиж буй 80 гаруй улс оронд эрлийзжүүлсэн будааны чиглэлээр 14000 мэргэжилтэн бэлтгэн өглөө. Мөн Африкт хөдөө аж ахуйг хөгжүүлэх хийгээд ядуурлыг бууруулах 13 жишиг тосгон барих ажил эхлүүлж, хүнс нэн шаардлагатай улсуудад яаралтай тусламж үзүүлж ирсэн юм.  Хятад улс цаашид дэлхийн бусад оронтой хамтран дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад улам их хувь нэмэр оруулах болно" гэжээ.    

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл