БХАТИХ-ын төлөөлөгч Ма Баози хэлэхдээ: “Цахим худалдааны шууд нэвтрүүлгээр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг дэмжих нь миний хувьд хамгийн их анхаарч байсан зүйл юм” гэжээ.

Тэрээр ажлын тусгай ангиудыг байгуулж, Дахуан тосгонд төвтэй цахим худалдааны жижиг суурин байгуулахаас эхлээд аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөх хүртэл жижиг бараа бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлсэн байна.
Ма Баози хэлэхдээ: “Баофэн шяний Дахуан тосгоныг үзэсгэлэнтэй, экологийн хувьд амьдрах боломжтой тосгон болгож, тариаланчдад илүү их ашиг, аз жаргал мэдрүүлэх болно. Энэ нь миний ажилд шавхагдашгүй урам зоригийг өгсөн“ гэжээ.
Ма Баози эргэн тойрныхоо хэд хэдэн тосгоны хөгжлийг ахиулж, Дахуан тосгоныг Хятадын дунд бүсийн интернэт сүлжээний алдарт тосгон болгон хөгжүүлэхээр төлөвлөж, улмаар хөдөө орон нутгийн хөгжил сэргэлтийг дэмжихийг хүсэж байна. Энэ бол мөн түүний шаргуу ажиллаж ирсэн чиглэл юм. Тэрээр ирээдүйдээ итгэл дүүрэн байгаа аж.
