"Хуашя" банкны захирал Фань Дази 23-ны өдөр хэлэхдээ: - Уг банк болон Дэлхийн банк хамтран Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн агаарын бохирдлыг урьдчилан хяналтдаа авах санхүүжилт бүхий шинэчлэлийн засгийн газрын зээлийн төслийг албан ёсоор эхлүүллээ. Төслийн нийт хөрөнгө оруулалтын цар хэмжээ 10 тэрбум юаньд хүрч, төсөл нь 20 жилийн хугацаатай, Бээжин, Тяньжинь, Хэбэй нутгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг засах зэрэг гурван талын ажлыг дэмжих зорилготой хэрэгжүүлэх юм гэжээ.

Дэлхийн банкны Хятад, Монгол, Өмнөд Солонгосын ажил хэрэг хариуцсан дарга Берт Хофман 23-ны өдөр төслийг эхлүүлэх хурлын үеэр хэлэхдээ, энэхүү төсөл нь Дэлхийн банкнаас Хятадад оруулсан санхүүжилт ихтэй хамгийн том төслүүдийн нэг бөгөөд дэлхийд эрчим хүчний үр ашгийг авч ашигласан үр дүнг дайчлах шинжтэй анхны зээлийн төсөл байгаа юм. Төслийг хэрэгжүүлсний дараа, жилд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2 сая 460 мянган тонн бууруулахаар төсөөлж байна гэв.
