Ши Жиньпин Тонга-Хунга Хаапай усан доорх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн ноцтой гамшиг учирсан тул 01-р сарын 19-ний өдөр Тонга улсын хаан 6-р Тупоу-д эмгэнэл илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Тонга-Хунга Хаапай усан доорх галт уулын дэлбэрэлтийн улмаас ноцтой гамшигт нэрвэгдэн их хэмжээний хохирол учруулсныг мэдээд үнэхээр цочирдож, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон өөрийн нэрийн өмнөөс Тонга засгийн газар ба ард түмэнд эмгэнэл илэрхийлье. Хятад, Тонга бол бие биенээ дэмжиж тусалж байдаг иж бүрэн стратегийн түнш юм. Хятадын тал Тонга улсын ард түмэнд гамшгийг даван туулж, эх орноо сэргээн босгоход нь дэмжлэг болж туслахад бэлэн байна" гэв.
Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян Тонгагийн Ерөнхий сайд Совалейнид эмгэнэл илэрхийлэв.
Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт 01-р сарын 14-нд эхэлжээ. 01-р сарын 15-нд болсон хүчтэй дэлбэрэлтээс улмаас үүссэн хэд хэдэн жижиг цунамид Тонгагийн хойд эрэгт орших нийслэл, мөн баруун хэсэгт байх рашаан сувиллын газрууд, суурингууд ихээхэн сүйдсэн байна.
Тонгад цунамийн давлагаа эрэг рүү унаж, орон сууцны хороолол үерт автаж, цахилгаан тасарсны улмаас наад зах нь гурван хүн нас баржээ. Амиа алдсан гурван хүний тоонд Их Британийн 50 настай иргэн, Манго арлын иргэн 65 настай эмэгтэй, Номука арлын иргэн 49 настай эрэгтэй хүн байна гэж Тонга улсын Ерөнхий сайдын албанаас мэдэгджээ.
Тонга-Хунга Хаапай усан доорх галт уулын дэлбэрэлт нь Филиппиний Пинатубо ууланд 1991 онд дэлбэрснээс хойш бүртгэгдсэн хамгийн том галт уул байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр Манго арал дээрх бүх байшингууд нурж, Фонойфуа арал дээр хоёрхон байшин үлдсэн бөгөөд Номука арал дээр их хэмжээний хохирол учирчээ.
