solongonews
Агаарын бохирдлыг засахад 30 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулав
2017-12-14 11:19
Бээжин хот 2013 оноос эхлэн таван жилийн хугацаатай “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж, илэрхий амжилт гаргалаа.

Энэ оны 11-р сарын байдлаар РМ 2.5-ын хэмжээ шоо метр  бүрт 58 микрограмм болсон нь 2013 оны мөн үеэс 35.6 хувиар буурсан үзүүлэлт  юм. 

Бээжин хот сүүлийн хоёр жилд агаарын бохирдлыг засахад 30 гаруй  тэрбум юаний хөрөнгө оруулж, зөвхөн 2017 онд гэхэд бараг 20 тэрбум юань  зарцуулжээ. Мөн 2018-2022 оны “Цэвэр агаар” төслөө яаравчлан боловсруулж буйг  Бээжин хотын Хүрээлэн буй орчны газраас мэдээллээ.

Эх сурвалжийн дагуу хөрөнгө оруулалт нь голдуу нүүрстөрөгчийн  гаргалтыг багасган, азотыг буруулахад чиглэсэн байна. Үүнд, том оврын болон хуучирсан  автомашиныг цөөлж, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх  зэрэг арга хэмжээ багтсан байна. Үүнээс гадна, Бээжин, Хэбэй, Тяньжиний  хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлж, 2015 оноос хойш Бээжин хот нийт нэг тэрбум  юаний санхүүжилтийг Хэбэй мужийн Баодин, Ланфан зэрэг хотод олгосон  байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл