solongonews
Бээжин-Токиогийн XV форум боллоо
2019-10-27 18:45
Бээжин-Токиогийн XV форум болж өндөрлөв.

Бээжин-Токиогийн XV форум энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөв. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь, Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда нар 26-нд болсон нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

Ван И хэлэхдээ:

- Бээжин-Токиогийн форум байгуулагдсан 15 жилийн ой энэ онд болж байна. 15 жилийн турш Хятад, Японы олон салбарын мэргэжилтэн тус форумаар хуран цугларч чин үнэнчээр санал бодлоо солилцон, Хятад, Японы харилцааны хөгжилд маш чухал хүчин зүтгэл гаргаж ирлээ. Тус форумын гол сэдэв цаг үеийн шаардлагад нийцсэн, чухал ач холбогдолтой юм гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл