solongonews
Үүр шөнөтэй уралдан коронавирусний эсрэг вакцины ачааг зөөвөрлөгчид
2021-04-15 15:49
Үүр шөнөтэй уралдан коронавирусний эсрэг вакцины ачааг зөөвөрлөгчид

Одоогийн байдлаар Хятадын Чүнчин хот нь шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын ажлыг сурталчлахад бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ нь Чүнчингийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хувьд томоохон сорилт болжээ. Шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын цэг бүрт вакциныг цаг тухайд нь хүргэж байх шаардлагатай.

Вакцинжуулалтын ажлыг ахицтай хийхийн тулд түүний ард өдөр шөнө, цаг мөчтэй уралдан ажиллах вакцин тээвэрлэлтийн ажил байдаг. Вакцин тээвэрлэх ажилд нэг хэсэг хүн аливаа бүхнээ зориулан ажиллаж, бас нэг ээлжит “тулаан”-тай тэмцдэг.

04-р сарын 08-ны оройн 20:30 цаг гэхэд тус хотод аажмаар харанхуй болж байлаа. Чүнчин хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалт төлөвлөлтийн хүрээлэнгийн ажилчид тун завгүй ажиллана. Учир нь "COVID-19"-ийн шинэ цуврал вакциныг хэдэн цагийн турш тээвэрлэсний эцэст Чунцин хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв дээр саадгүй хүрч ирэв.

Шинэ коронавирусний эсрэг вакцины аюулгүй байдлыг хангахын тулд вакциныг үйлдвэрээс эхлэн температур хэмжих системийн "хяналтад" байлгах бөгөөд тээвэрлэлтийг бүхэлд нь 2-8℃ байлгах хэрэгтэй. Тиймээс вакцин ирсний дараа ажилчид вакцинаа машинаас буулгаж, цаг алдалгүй агуулахад оруулах шаардлагатай байдаг.

34 настай Жүшян Чүнцин хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн вакцины агуулахад арван жил ажилласан бөгөөд арвин туршлага хуримтлуулжээ. Вакцин ирсний дараа Жүшян шинэ коронавирусний эсрэг вакцины тээвэрлэлтийн бүртгэлийн температур, багцын дугаар, хүчинтэй хугацаа, үйлдвэрлэгч, тоо хэмжээ болон бусад мэдээллийг шалгаж, мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулж эхлэв.

Баталгаажуулалт дууссаны дараа Жшяян вакцины "Иргэний үнэмлэхийг дугаар" Хятадын эмийн цахим хяналтын кодыг  сканердан бүртгэж, бүх вакциныг системд оруулж, дахин хянах, мөрдөх боломж бүрдүүлж байна.  

Шинээр ирсэн "COVID-19"-ийн вакциныг 200 гаруй хайрцагт савласан байгаа нь Жүшян 200 гаруй кодыг сканнертсан гэсэн үг юм. Гэхдээ энэ нь Жүшяны хувьд хамгийн олон сканнердсан код биш юм.

- Нэг шөнө бид 800 мянга гаруй вакцин хүлээн авсан. Шөнийн 00:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл ажиллаад Жүшяны сканнер барьж байсан гар нь цэврүүтэж байсан гэж байлаа.

Үүний дараа ажилтнууд вакцины төлөвлөгөөний дагуу шинээр ирсэн вакцинуудыг Чүнчиний дүүрэг, хошууны Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд системтэйгээр шилжүүлэх шаардлагатай байдаг.  Чиувэй энэ жил Чүнчиний Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд ажилд ороод "COVID-19"-ийн вакцины өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын ажилтай таарсан байна. Тэрээр одоогоор вакцины бэлтгэл ажлыг хариуцаж байгаа бөгөөд Жүшян шиг вакцин ирэх бүрд заавал агуулахад байх болно.

Вакциныг вакцинжуулалтын цэгт аль болох богино хугацаанд хүргэхийн тулд Чунчин хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв нь вакциныг дүүрэг, хошуунд шөнийн цагаар хүргэх тээврийн хэрэгслийг зохион байгуулна. Ийм шөнө ажлын байрандаа завгүй байгаа хүмүүс бүгд вакцин тээвэрлэх шугамын хамгаалагч байдаг.

Шөнийн 22:30 цагт хамгийн сүүлийн вакцины ачааны машин Чүнчин Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гараад хамгийн шинэ коронавирусний вакциныг ачин Чүнчин хотын дүүрэг, хошууны Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдээр явна. Үүнийг орон нутгийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ажилтнууд тосон авч, эрт орой вакцинжуулалтын бүх цэгүүдэд хүргэхийн тулд цаг хугацаатай уралдахаар ажиллана.

Үүнтэй зэрэгцэн хэдэн цаг завгүй байсан Жүшян бас нэг хором амарч эхлэв. Ажлын хувцсаа тайлсны дараа нурууны хөлс нь нэвтэрсэн болохыг сая мэдэв. Одоо гэртээ харьж сэтгэл амар тайван унтаж амарч болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл