solongonews
Өмнөд Горлос шянь өлзийт өдрөө угтлаа
2019-02-20 15:30
Өмнөд Горлос шянь ардын дуу, үлгэр холбооны үдэшлэгээр өлзийт өдрийн баяраа угтсан байна.

Цагаан сарын арван тавны өлзийт сайн өдрийн баярыг тохиолдуулан Гирин мужийн Өмнөд Горлос шянь Үндэстний дуу бүжгийг уламжлах төв, Үлгэр дуурайлын ордон, Соёлын ордон, Тал нутгийн соёлын ордон зэрэг байгууллагатай хамтран монголчуудын ардын дуу, үлгэр холбооны уран сайхны үдэшлэг зохион байгуулсан байна.

Энэхүү ардын дуу, үлгэр холбооны үдэшлэгийг жил бүрийн цагаан сарын арван дөрвөнд зохион явуулдаг байна. Тоглолтыг ард олны дундаас сонгон шалгаруулдаг бөгөөд ардын дуу, хуурын үлгэр, холбоо магтаал, морин хуур, цоор хөгжим, уртын дуу, Хорчины үлгэрт жүжиг зэрэг олон хэлбэрийн ардын урлагийг хавсарган, арав гаруй тоглолт бэлтгэн хотын ард иргэдэд оюуны хүртээл болгодог аж.

Сүүлийн жилүүдэд монголчуудын бодисын бус соёлын өвийн хамгаалалтын ажил сайжрахыг дагаад хүүхэд залуучуудын дунд ардын дуу, дөрвөн утаст хуур, морин хуур зэрэг уламжлалт урлаг нэлээд хөгжжээ. Энэ жилийн тоглолт хүүхэд залуучуудыг хамарсан гурван үеийн уран бүтээлчид идэвхтэй оролцон, “уламжлал, залгамжлал, хөгжил” гэх гол сэдвийн хүрээнд болсон байна.

Нийтлэл, зургийг: Фү Шань 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : СИНЬХУА МОНГОЛ САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл