solongonews
ДХБ-ын тайланд үйлчилгээний худалдааг хөгжүүлхийг анхаарч буй
2019-11-08 16:50
ДХБ-ын тайланд үйлчилгээний худалдааг хөгжүүлхийг анхаарч буй

   Худалдааны хэргийн яам хийгээд ДХБ энэ сарын 06-ны өдөр Шанхайн улсын хурал үзэсгэлэнгийн төвд “2019 он дэлхийн худалдааны тайлан”-гийн хятад хэлний хэвлэлийг хамтран нийтлэв. Хятад улсаас ДХБ-д байнга суугаа элчин Жан Шиянчэнь:

- Энэ бол Хятад улс хоёр жил дараалан Импортын экспоны хугацаанд дэлхийн худалдааны тайлангийн хятад хэлний хэвлэлийг нийтэлж байгаа явдал юм Энэ нь Хятад улсын талынхан импортын тогтолцоог дэмжиж байгаа бат чанга байр суурийг харуулж байна гэж илэрхийллээ.

Жан Шиянчэн хэвлэлийн бага хурал дээр энэ жилийн илтгэлд үйлчилгээний худалдааны гол сэдэвт анхаарал төвлөрүүлж,  бүх дэлхийн үйлчилгээний худалдааны бодитой байдлыг илүү бүх талаар тусгав. Үүний зэрэгцээ, аж үйлдвэрийн үйлчилгээ болон үйлчилгээний аж ахуйн тоочилсон чиг хандлага нь уламжлалт худалдааны загварыг гүнзгий өөрчилж, үйлчилгээний худалдааны инноваци хөгжилд их хөдөлгүүр хүчин хангав гэсэн байна.

ДХБ-ын ерөнхий захирал Азеведо:

- Сүүлийн жилийн турш дэлхий нийтийн үйлчилгээний худалдааны цар хүрээ тасралтгүй сайжирч, дундаж өсөлтийн хурд нь бараа бүтээгдэхүүний худалдаанаас давсан Гэсэн хэдий ч хил дамнасан үйлчилгээний худалдааны өөрийн өртөг бол барааны цэвэр өртөг юм. Мөн нэлээд олон бодлогын саад бэрхшээл тулгарч байгаа болохоор цаашид олон улсын түвшинд зохицуулалт, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатай байна гэж илэрхийлэв.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл